Дүрст мэдээ

2-р сар 05, 2021

Бүжигчид Та бүхнийг уралдаанд урьж байна!

Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь Монголын Балетын Хөтөлбөртэй хамтран орчин үеийн бүжгийн урлагийн хөгжилд хувь нэмэр оруулах, мэргэжлийн бүжигчдийн чадавхыг дээшлүүлэх, бүжгийн урлагийн салбарын олон улсын түншлэлийг өргөжүүлэх зорилготой 2 дахь удаагийн “Моушин Монголиа” Олон Улсын Орчин Үеийн Бүжгийн Наадмыг “Хотын хэмнэл” сэдвийн хүрээнд 2021 оны 04-р сарын 27 – 05-р сарын 02-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

НААДМЫН ХҮРЭЭНД БҮЖИГЧИД ТА БҮХНИЙ ДУНД ЦАХИМ УРАЛДААНЫГ ЗАРЛАЖ БАЙНА.

Хэн оролцох вэ? Орчин үеийн бүжгийн чиглэлээр уран бүтээлээ туурвиж буй мэргэжлийн болон сайн дурын уран бүтээлчдэд нээлттэй (контемпорари, модерн, жазз ба стрийт)

Уралдаанд оролцсон бүжигчдээс дараах шилдгүүдийг шалгаруулна.

Үүнд:

  • - Шилдэг бүжиг дэглээч
  • - Шилдэг эмэгтэй гоцлол бүжигчин

- Шилдэг эрэгтэй гоцлол бүжигчин

Шагналын сан:

  • - Шилдэг бүжиг дэглээч – наадмын цом, 3 сая төгрөг
  • - Шилдэг эмэгтэй гоцлол бүжигчин- наадмын цом, 2 сая төгрөг

- Шилдэг эрэгтэй гоцлол бүжигчин- наадмын цом, 2 сая төгрөг

Сонгон шалгаруулах шалгуур:

  • - 2021 онд “Хотын хэмнэл” сэдвийн хүрээнд дэглэгдсэн гоцлол болон хамтлагийн 3 минутын видео бүтээл  байх
  • - Монголын орчин үеийн бүжгийн урлагийн өнөөгийн хөгжилд хувь нэмэр оруулсан, урлаг уран сайхны, хөгжмийн хувьд өндөр чанартай бүтээл байх
  • - Бүжгийн хөгжмийн зохиогчийн эрхийг авсан байх

Сонгон шалгаруулалт:

Сонгон шалгаруулалтыг олон улсын шүүгчдээс бүрдэх баг гүйцэтгэнэ. Сонгон шалгаруулалтын 1-р шатны дүнг 2021 оны 04-р сарын 12-нд, 2-р шатны дүн буюу шагналын эздийг 2021 оны 04-р сарын 30-нд зарлана.

Бүрдүүлэх материал болон өргөдлийн маягт:

  • - Өргөдлийн маягт (Өргөдлийн маягтыг хавсралтаас татаж авна уу)
  • - Уран бүтээлчдийн товч танилцуулга
  • - Бүжиг дэглээчийн богино намтар болон бүтээлийн жагсаалт

- Уран бүтээлийн видео бичлэг

Уралдаанд бүртгүүлэх:

· Өргөдлийн материалыг дагалдах материалын хамт arts@artscouncil.mn цахим хаягаар холбогдон 2021 оны 03-р сарын 26-ны дотор илгээнэ.

· Өргөдөлтэй холбоотой асуудлаар МУЗ-ийн 11-319017, 11-319015 утсаар болон наадмын албан ёсны Фэйсбүүк хуудсаар (https://www.facebook.com/motionmongolia/) холбогдоно уу.

Моушин Монголиа” олон улсын орчин үеийн бүжгийн II наадам

2021.04.27- 05.02-ны өдөр

Өргөдөл хүлээж авах эцсийн хугацаа: 2020 оны 03-р сарын 26

Хамтлаг бүжгийн уралдааны өргөдлийн маягт

https://docs.google.com/document/d/1SNlqagoaDaw_pULuOpI5gKyr5B4i0vKec92Qu9h3uEs/edit?usp=sharing 

(Өргөдлийг бөглөж arts@artscouncil.mn цахим хаягт илгээнэ үү)