Хөтөлбөр

4-р сар 12, 2019

"Үндэсний бичиг соёлын өв" гэрэл зургийн цомог

Цомогт үндэсний түүх шастир, төрт ёсны хүндлэл өргөмжлөлийн бичиг соёлын зүйлээс эхлээд гар бичмэл эх, толь бичиг, хууль зүй, шашин, гүн ухаан, үлгэр домог, одот тэнгэрийн зураг, хошуу нутаг хот хүрээний газрын зураг, гэрийн үеийн бичмэл, ургийн бичиг, зурхай анагаах ухаан зэрэг олон ухааны ай саваас дээжлэн үзүүлжээ. Цомогт Монгол Улсын Үндэсний номын сангийн Үнэт ховор номын сан хөмрөг, Төвд номын сан хөмрөг, Гар бичмэл монгол судлалын сан хөмрөг, Дорно дахины номын сан хөмрөгөөс дээжлэн 100 гаруй үндэсний бичиг соёлын дурсгалын гэрэл зургуудыг дэлгэж, түүнийг дагалдуулан тус бүрд нь англи монгол тайлбарыг номын сангийн мэргэжилтэн судлаач нар хичээнгүйлэн танилцуулж хавсарган бичсэн тул уншигч олон тэдгээрийн гарал үүсэл, товч түүх, юугаар бүтээсэн хийгээд хэмжээ дамжаа зэргийг нарийвчлан мэдэж, цааш лавшруулан үзэж судлах боломж нээгдэж байна.

212 нүүр бүхий уг зурагт цомгийг нийслэлийн номын дэлгүүрүүдээр худалдаалж байна. “Үндэсний бичиг соёлын өв” цомгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг МУЗ-ийн 11-319017 утсаар холбогдон авна уу.