№ |
Хөтөлбөрийн
нэр |
Улс |
Огноо |
Агуулга
ба зорилго |
Тавигдах
шаардлага |
Хамрагдах
төрөл |
Хугацаа |
Олгох
санхүүжилтийн хэмжээ |
Өргөдөл
хүлээж авах эцсийн хугацаа |
Харилцах
хаяг ба хүн |
| 1 |
Аркус Төсөл |
Япон |
2007 |
Төслийн гол
зорилго нь дүрслэх урлагийн уран
бүтээлчдийг урлан бүтээх орчноор
ханган дэмжлэг үзүүлэх мөн тухайн
орон нутгийн иргэдийн урлаг, соёлын
хэрэгцээг хангахад оршино. |
-Олон нийтэд
зориулсан орчин үеийн дүрслэх
урлагийн үйл ажиллагаанд идэвхитэй
оролцдог байх.
- Японы виз авах шаардлагыг хангасан
байх.
-Биеийн эрүүл мэнд сайн байх мөн
бие даан ажиллах чадвартай байх.
Тус хотын оршин суугч, ажилтан
албан хаагчтай харилцах Англи
хэлний бүрэн мэдлэгтэй байх.
-29-39 настай байх. Бакалавр болон
магистрийн зэргээр сурч байгаа
оюутан тус төсөлд хамрагдах боломжгүй.
Тус төсөлд 2 хүний бүрэлдэхүүнтэй
групп хамрагдаж болно гэхдээ төслөөс
олгогдох санхүүжилт нэмэгдэхгүй.
|
Дүрслэх урлаг |
2007 оны 8-р
сарын сүүлээс 2007 оны 12-р сарын
дунд |
Төслөөс уран
бүтээлчдэд олгох санхүүжилт: хоол,
байр, унаа болон бусад өдөр тутмын
хэрэгцээнд сар болгон 100.000
иен мөн 100.000 иенийг уран бүтээл
туурвих үйл ажиллагаанд тус тус
олгоно. |
2007 оны
3-р сарын 31 өдөр
Өргөдлийн хамт өөрийн олон нийтэд
зориулан явуулж байсан үйл ажиллагааны
талаар Англи болон Япон хэл дээр
үсгийн хэмжээ нь 10.5 болон түүнээс
дээш мөн А4 цаасны нэг нүүрээс
хэтрэхгүй эссег тус студийн хаягаар
бичиж явуулна уу. |
|
| 2 |
КомПеүнг
Суурьшин суралцах хөтөлбөр |
Тайланд |
2007 жил бүр |
Орон нутгийн
ба олон улсын уран бүтээлчдэд
тухайн нутгийн иргэд болон тус
хөтөлбөрийн багтай хамтран ажиллаж
бүтээл туурвихад нь дэмжлэг үзүүлэх
зорилготой. |
Сонирхож
байгаа уран бүтээлч өөрийн хийхийг
зорьж буй урлагийн ажлын төсөл
боловсруулан харилцах хаяг руу
явуулна уу. |
Дүрслэх урлаг,
уран барилга, тайзны урлаг, уран
зохиол, хөгжим |
Ирүүлсэн төслийн
хугацаанаас хамаарна. Ирүүлэх
төслийн хэрэгжих хамгийн бага
хугацаа нэг сар |
Тус хөтөлбөрийн
нэг сарын төлбөр 700 ам доллар
ба үүнд байр, өдрийн 3 хоол, урлангын
хөлс, аялал болон унааны төлбөр
багтаасан болно. |
|
Э-шуудан: compeung@yahoo.com
Шуудангийн хаяг: P.O. Box 27 Doi
Saket Post Office , Chiang Mai,
Thailand 50220 |
| 3 |
Фүкүка Урлагийн
Музейн Куратор болон Уран бүтээлчдийн
суурьшин суралцах хөтөлбөр |
Япон |
2008 жил бүр |
Тус музейн
суурьшин суралцах хөтөлбөрт бусад
азийн орны соёл урлагийн байгууллага,
мэргэжлийн хүмүүсийн сонгон шалгаруултаар
сонгогдон судлаач, уран бүтээлч
болон куратор оролцох боломжтой.
Жил бүр 4 уран бүтээлч, 2 судлаач
ба куратор Азийн 20 орноос сонгогдон
тус хөтөлбөрт оролцдог. |
Нэг ээлжиндээ:
1 судлаач ба куратор, 2 уран бүтээлч
нийт 2 куратор ба судлаач, 4 уран
бүтээлчийг 1жилд хүлээн авна.
Хамрагдах боломжтой улс орон:
Бангладеш, Бутан, Бруней, Камбож,
Хятад, Энэтхэг, Индонез, Солонгос,
Лаос, Малайз, Монгол, Миамир,
Непал, Пакистан, Филиппин, Сингапури,
Шри Ланк, Тайван, Тайланд, Вьетнам
|
Дүрслэх урлаг
|
Хөтөлбөрийн
нэгдүгээр ээлж:
5-р сарын 9
8-р сарын 6
Хоёрдугаар ээлж 2007 оны 9-р сарын
12
12-р сарын 10 |
|
Өргөдөл хүлээж
авах эцсийн хугацаа:
7-р сарын 2, 8-р сарын 31 |
|
| 4 |
Оми Олон Улсын
Урлагийн Урлан |
АНУ |
2008 жил бүр |
Тус хөтөлбөр
нь олон улсын дүрслэх урлагийн
чиглэлээр ажилладаг уран бүтээлчдийг
Нью Йоркийн ойролцоо жил бүрийн
7-р сард 3 долоо хоногийн турш
мэдлэг, туршлагаа, санал солилцох
боломж олгох зорилготой. |
Тус хөтөлбөрт
хамрагдах уран бүтээлч нь өөрийн
ирж очих онгоцны зардал болон
урлагийн материалын зардлыг өөрөө
гаргах шаардлагтай |
Дүрслэх урлаг |
2007 оны 7-р
сарын 1-23 |
Сонгогдон
хамрагдах уран бүтээлчийн урлан,
байр, хоолны зардлыг тус хөтөлбөр
даана. |
Өргөдөл хүлээж
авах эцсийн хугацаа 2007 оны 1-р
сарын 15 |
Утас/факс: (212)
206-5684
Э-шуудан: artists@artomi.org
Шуудангийн хаяг: Art Omi Applications,
c/o Art Omi, Inc. 55 Fifth Avenue
15th Floor, New York, NY 10003
|
| 5 |
Оми Бүжиг
Олон Улсын Бүжгийн Урлан |
АНУ |
2008 жил бүр |
2005 оноос
эхлэн хэрэгжиж байгаа тус бүжгийн
хөтөлбөрийн нь олон улсын 10 бүжигчдэд
3 долоо хоногийн турш өөрсдийн
мэдлэг туршлагаа солилцох, шинэ
зүйлийг бие биенээсээ олж нээх
мөн хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхэд
туслах зорилготой. |
Орчин үеийн
бүжигчин, бүжиг дэглээч |
Орчин үеийн
бүжиг |
8-р сарын 21
9-р сарын 9 |
Тус хөтөлбөрт
сонгон хамрагдах уран бүтээлч
нь зөвхөн бүжгийн танхим, амьдрах
байраар хангагдах болно. |
Өргөдөл хүлээж
авах эцсийн хугацаа 3-р сарын
1 |
Э-шуудан: dance@artomi.org
Веб хаяг: http://www.artomi.org
Шуудангийн хаяг: Dance Omi Applications,
c/o Omi International Arts Center,
55 Fifth Avenue, 15th floor, New
York, New York 10003 |
| 6 |
Лединг Хаус
Олон Улсын Зохиолчдын Урлан |
АНУ |
2008 жил бүр |
Тус хөтөлбөрийн
нэг удаагийн ээлжинд 20 зохиолч
болон орчуулагч 1-2 сарын хугацаатай
хамрагдаж болно. Тус хөтөлбөрийн
гол зорилго нь зохиол бичих таатай
уур амьсгалыг бүрдүүлж, тэдний
хоорондын хамтын ажиллагааг сайжруулахад
оршино. |
Зохиолч болон
орчуулагч нар |
Уран зохиол
|
Хавар:
3-р сарын 23
6-р сарын 6
Намар:
9-р сарын 14
11-р сарын 28 |
|
Өргөдөл хүлээж
авах эцсийн хугацаа 11-р сарын
30
Та өргөдлийн маягтын талаар http://www.artomi.org
веб хаяг руу орж харна уу. |
Утас/факс: (212)
206-6114
Э-шуудан: writers@artomi.org
Веб хаяг: http://www.artomi.org
Шуудангийн хаяг: Ledig House Applications,
c/o Omi International Arts Center,
55 Fifth Avenue, 15th floor, New
York, New York 10003 |
| 7 |
Оми Олон Улсын
Хөгжимчдийн Урлан |
АНУ |
2008 жил бүр |
Жил бүрийн
8-р сард дэлхийн хөгжмийн зохиолч,
хөгжимчид цугларан 3 долоо хоногийн
турш хамтран ажиллаж шинэлэг хөгжмийг
бүтээх хөтөлбөрт хамрагддаг болно.
|
Хөгжмийн
зохиолч, хөгжимчин |
Бүх төрлийн
хөгжим |
8-р сарын
2-19 |
|
Өргөдөл хүлээж
авах эцсийн хугацаа 2-р сарын
1
Та өргөдлийн маягтын талаар http://www.artomi.org
веб хаяг руу орж харна уу. |
|
| 8 |
Олон Улсын Урлагийн
Сургуулийн Уран Бүтээлчийн Урлан |
Итали |
2007 |
Италийн алдарт
Монтекастелло ди Вибио уулан хотод
уран бүтээлчдэд зориулсан ганцаарчилсан
аяны урлан. Тус хөтөлбөрт хамрагдаснаар
уран бүтээлч 4 ба түүнээс дээш
долоо хоногийг байгалийн үзэсгэлэнт
газраар аялан, уран бүтээлээ туурвих
таатай нөхцөлд ажиллах боломжтой.
|
Дүрслэх урлаг,
уран зургаар уран бүтээл туурвидаг
уран бүтээлч болон оюутан |
Уран зураг |
Хавар:
5-р сард, 4 долоо хоног
Намар:
9-р сард, 3 долоо хоног |
Эхний ээлж:
5-р сарын 5,6-р сарын 2, 3000
Eвро
Хоёрдугаар ээлж:
9-р сарын 1-22, 2400 Eвро |
|
|
| 9 |
Шанхайн Орчин
Үеийн Урлагийн Дуолун Музейн Уран
Бүтээлчдийн Урлан |
Шанхай, Хятад |
2008 жил бүр |
Музей нь
орчин үеийн урлагийг дэмжих эрхэм
зорилгынхоо хүрээнд олон улсын
уран бүтээлчдэд зориулсан хөтөлбөр
хэрэгжүүлдэг ба тус хөтөлбөт оролцох
хүсэлтэй уран бүтээлчдийн ирүүлсэн
төслийн дагуу ганцаарчилсан болон
хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлдэг
болно. Хөтөлбөрийн гол зорилго
нь Шанхай хотын орчин, нөхцөл
байдалд уран бүтээлч өөрийн бүтээлийг
туурвин олон нийтэд түгээхэд оршино.
|
Мэргэжлийн
орчин үеийн уран бүтээлч байх
(дүрслэх урлаг)
Мэргэжлийн бус уран бүтээлч болон
оюутан хөтөлбөрт оролцох боломжгүй.
|
Орчин үеийн
дүрслэх урлаг |
3-р сарын 1
5-р сарын 1 |
|
Өргөдөл хүлээж
авах эцсийн хугацаа 12-р сарын
10
Та өргөдлийн маягтын талаар тус
музейн веб хуудас руу орж харна
уу |
|