ARTS NETWORK - ARTS AND CULTURE MONTHLY PAGE on UNUUDUR daily newspaper
(ISSUE # 1) IS ARTS A NECESSITY? - Урлаг танд хэрэгтэй юу?
Урлаг танд хэрэгтэй юу?
Энэ асуултад хариулахын ємнє урлаг гэж юу юм бэ гэдэг талаар ярилцъя. Урлагийн тухай онолын тодорхойлолт маш олон бий. Гэхдээ энд урлаг гэдэг чухам юу болох тухай онол ярих шаардлагагvй. “Урлаг бол...” гэх тодорхойлолтыг урлаг судлаачид л хамгийн сайн мэдэх болохоос жир хvмvvсийн хувьд урлагийн тухай онол цээжилж, та бидний амьдралд ямар ач холбогдолтой талаар бодож эргэцvvлэх шаардлага, орчин нєхцєл бас хvсэл сонирхол байгаад байдаггvй.
Харин монголчуудын хувьд урлаг гэдгийг эрт дээр vеэс “Уран сайхан” зvйл хэмээн ойлгож ирснийг нэршлээс нь л ойлгож болно. “Ур” гэдэг нь ухааны ур, мэлмийн ур, гарын ур, ур дvй, ур чадвар, уралдах (ур чадвараараа єрсєлдєх) гээд олон утгаар тvгээмэл хэрэглэгддэг гойд онцгой авьяас чадварыг илтгэсэн язгуур vг. Урнаар сэтгэж, сайхнаар vзvvлнэ гэдэг баргийн хvний хийж чадах ажил биш ээ. ?нє эрт цагаас тvмний дундаас цолгорч тодорсон онцгой авьяастай ардын билигтнvvд бvтээн туурвиж, уран сайхан чадвараараа ард олныхоо мэлмий, сонорыг мялааж сэтгэлийг баясгаж иржээ. Харин энэ бvхэн нь мэргэжлийн гэрчилгээ олгодог сургуулиар бус vеэс vед авьяас хичээлээр дамжин євлєгдсєєр ирсэн тул ардын хувьсгалын жилvvдэд ардын урлагийг “сайн дурын уран сайхан” хэмээн нэрлэх болсон билээ.
Харин “урлаг” гэдэг нэр томьёог монголчууд 20-р зуунд л нэн тvгээмэл хэрэглэх болж, олон шатны сургууль, мэргэжлийн урлагийн байгууллага vvсгэн, мэргэжлийн тvвшинд “урлаг”-ийг vvсгэн хєгжvvлэв. Эрт vед туульч хvн дуучин, хєгжимчин, жvжигчин, сурган хvмvvжvvлэгчийн vvрэг давхар гvйцэтгэдэг байсанчлан “улаан гэр”, “клуб” нь урлаг уран сайхан, соёл боловсрол, хvмvvжлийн ажлыг зэрэг хvлээж байв. “Мэргэжлийн” уран бvтээлчид, “мэргэжлийн бус” уран сайханчид социалист маягийн соёл боловсрол олгох vvрэг авч, vvнийгээ ч тун сайн биелvvлж байлаа. Гэвч зах зээлийн эдийн засагт дэвшин орсноор ємнє баримталж байсан соёл урлагийн агуулга, зорилго єєрчлєгдєж, улмаар “соёл урлаг ер нь хэрэгтэй юу?” хэмээх асуулт, та бидний єнєєдєр ярилцаж буй олон хувилбартай хариултууд vvссэн билээ.
Урлаг хэрэгтэй юу?
Энэ асуултад “Тийм” ба “?гvй” гэсэн дєрвєн хариулт єгч болно.
Эхний “?гvй”:
Нэг: Учир нь “Нvдэнд vзэгдэх, гарт баригдах ашиггvй”.
Зах зээлийн эдийн засгийн нийгэмд “урлагаар хєєцєлдєх нь” талхны мєнгє олох нь бvv хэл халаасан дах хэдээсээ “хумсалсан” хэрэг болох дэмий vрэлгэн зvйл гэж vзэх хэсэг бий. Социализмын vед тєрєєс санхvvжиж, боловсон хvчнээ бэлтгэн бvхий л нєхцєл бололцоогоор хангагдаж байсан соёл урлагийн байгууллагуудад эдийн засаг, нийгмийн шинэ нєхцєл, шинэ vзэгчдэд дасан зохицох боломж хараахан бvрдээгvй тул уран бvтээлч, бvтээл туурвил, vйлчилгээгээр “єлсєж”, vзэгчдээр “цангаж” байгаа. Амаа ангайж, алгаа тосож суугаа “хоолны сав”-ыг тэжээхийг хvсэхгvй байгаа “суусан газраасаа шороо атгах”-ыг шаарддаг хатуу тооцоот нийгмийг буруутгах аргагvй. Харин шугамын нєгєє талд шинэ соргог урлаг соёлын vйлчилгээг vзэгч, олон нийт, иргэд мєн хvлээсээр байгаа...
Хоёр: Учир нь “Маньд хамаагvй, хаданд чимээгvй”.
Урлаг гэдэг чинь тэр авьяас билигтэй, эзэмшсэн мэдлэг мэргэжилтэй хvмvvсийн хийдэг ажил гэж боддог хvмvvс ингэж хариулдаг. Жирийн хvмvvсээс тусдаа “хэвийн бус” хэмээх ангилалд багтах зураач, барималч, яруу найрагч, хєгжмийн зохиолч гээд цаанаасаа онгодтой уран бvтээлчид л урлагтай “ноцолдох” учиртай бєгєєд урлагийг “авраад мандуулна уу, алаад хаяна уу” тэдний л хийх асуудал гэнэ. Ийн хариулдаг хvмvvс “мэдэхгvй, ямар мань мэт нь ойлгох биш, бидэнд хvртээлгvй юм байх аа” гэх зарчмаар асуудалд хандана. Нэг талаас социализмын vед байсан явуулын vйлчилгээ алга болсон нь соёл урлагийн vйлчилгээнд хамрагдах явдлыг багасгаж байгаа ч єєр нэг том шалтгаан нь хvмvvсийн амьжиргааны боломж хийгээд идэвхи сонирхолгvй байдал юм гэдгийг 2007 оны “Соёл урлаг хvний хєгжил” судалгааны дvнгээс харж болно. “Нvдэн балай, чихэн дvлий” мэт амьдардаг ийм бодолтой хvмvvс урлагийн хэрэгцээгээ юугаар хангадгийг та бараг гадарлаж буй биз ээ.
Удаах “?гvй”
Гурав: “Завтай мєнгєтэй хvмvvсийн зугаа цэнгэл”.
Урлаг уран сайхнаар хєєцєлдєж явах цаг алга, завтай уйдсан хvмvvс л vvгээр хєєцєлдєж єєрсдийгєє зугаацуулж баясгаж байдаг байх гэх хvмvvс хэдий цєєн боловч бий. Тэдэнд урлаг “байлаа гээд илvvдэхгvй, байхгvй гээд дутахгvй” зvйл бололтой. Урлагийг наадам зугаа цэнгээний хэрэгсэл болгох vзэгдэл хаа сайгvй харагдах тул vгvй гэж мэлзэх аргагvй юм, гэхдээ бvх урлаг тийм биш, харин ч завгvй хvмvvсийн ажил хэргийн жагсаалтад урлагтай холбоотой арга хэмжээ, vйл ажиллагаа заавал багтсан байдгийг дурьдах нь илvvц. Урлаг уран сайхны vvргийг зєвхєн унтсаныг сэрээж, уйдсаныг саатуулж байдаг хэмээн ойлговол тун єрєєсгєл болно. Харин мєнгєтэй хvний тухайд єнєєх 2007 оны “Соёл урлаг хvний хєгжилд” нийт орон даяар явуулсан судалгаанд дурьдахдаа хvн амын амьжиргааны тvвшин дээшлэх тутам соёл урлагт зарцуулах мєнгє, тавих шаардлага нь тэр хэмжээгээр нэмэгдэж байгаа ба нийт хvмvvсийн 45% нь алжаалаа тайлахын тулд соёл урлагийн vйлчилгээнд хамрагддагийг харуулжээ. (х.16) Гэхдээ vvний шалтгааныг зугаа цэнгэл хєєх гэж тайлбарлаагvй, харин чєлєєт цагаа єнгєрvvлэх, авьяас сонирхол, бие бялдраа хєгжvvлэх байр сав хомсдолтой учраас vvнийгээ соёл урлагийн vйлчилгээгээр нєхдєг гэсэн дvгнэлт хийсэн болохыг уншигч та эрхбиш анхааран болгооно биз ээ.
Дєрєв: “Хэт туйлширсан урлаг хор болохоос цаашгvй”
Зах зээлийн ороо бусгаа энэ vед урлагт хэн дуртай нь хєл тавьж, нэр хvнд хєєцєлддєг арилжааны шуурга дэгдээд байгаа нь vнэн. Энэ туйлшрал, гадна дотны олон соёлын холимог нь залуу vеийнхний хvмvvжил тєлєвшил, цаашдын ирээдvйд ч нєлєєлж байна.
СУИС-ийн дуулаачийн нэг ангид нийтийн дуу дуулах хvсэлтэй 300 гаруй хvvхэд єрсєлдєж, харин сонгодог хєгжмийн ангид гарын таван хуруунд багтах хvvхэд бvртгvvлж байгаа тухай нэгэн багшийн ярианаас л “од” болж, амар хялбар аргаар халаасны ч бус “хаус”-ны мєнгє хийх хvсэлтэй єнєєгийн залуусын дvр тєрхийг жишээлж болно. ?мнєх нийгмийн хатуу “цензур” vгvй болж, vзэл суртлын хvчтэй зэвсэг байхаа больсон нь vзэл бодлоо илэрхийлэх, бvтээн туурвих эрх чєлєєг авчирсан ч нєгєє талаар урлагийн мєн чанарыг ойлгоогvй хvмvvсийн хєлд урлаг vрэгдэх шахаж, vнэ цэнэ, чанар нь доройтон, vнэлэмжийг бууруулж байгаа нь vнэнтэй. “Овоо босгоогvй бол шаазгай юунд суух вэ” гэдэг vгийг сануулах хvн ч бас энэ тухайд гарах биз. Угаас малын бэлчээрт дуулж, морин дэл дээр исгэрч явдаг монголчууд урлагт дуртай ард тvмэн болохыг “Хvннv нар уртын дуу дуулан, хуур, лимбэ, ятга, бийваа, босоо ятга, бvжигтэй найр хурим хийж цэнгэдэг” хэмээсэн эртний нангиад судрын тэмдэглэлээс авахуулаад “Хvн амын харьцлаар бодвол Монгол улс хамгийн олон шvлэг зохиолчтой улсын нэг. Монголчуудыг шvлэгч, дууч vндэстэн гэдэг нь vнэхээр оноож хэлсэн vг байжээ” (?вєр Монголын шилдэг найрууллын тvvвэр, Б.Зоригт, 2007) гэсэн vг хvртэлх олон сурвалж нотолно. Уран сайхны уламжлал хийгээд хэрэгцээ, ахуй байдал, нийгмийн тvр зуурын хєєрєлд дулдуйдсан энэ шуурга зах зээлийн жамаар намдаж, саар нь гээгдэн сайн нь шигшигдэн тунах нь гарцаагvй.
Эхний “Тийм”
Тав: “Гэхдээ Монголд “жинхэнэ урлаг” алга”.
Харь газар явж, нvд тайлсан хvмvvс гадаадын урлагийн хєгжил, дvр тєрхийг Монголын урлагийн єнєєгийн байдалтай харьцуулж, гоо зvй, мэргэжлийн ур чадвар, техник хэрэгслийн тvвшинд болоогvй байна, хангалтгvй, хиймэл дуураймал зvйл их байна гэж дvгнэх нь бий. Мэргэжлийн єндєр тvвшинд хvрсэн уран бvтээл, чадварлаг уран бvтээлчид байгаа боловч vvнийгээ сурталчилах, манайхны хэлдгээр “Пи-Ар” хийх менежмент, маркетингийн чадвар дутмагаас хийсэн бvтээсэн зvйлээ бусдад хvргэх талаар дутмаг байгаа нь булзашгvй vнэн. Энэ нь єнєє л социализмын vеийн сэтгэхvй, зах зээлийн шинэ нєхцєл хоёрын дундах шилжилтийн vеийн шалгуур. Уран бvтээлчид маань єрсєлдєєн дунд амьдарч байна. Уран бvтээлчид єєрсдийнхєє арга барилыг олох, єєрийгєє хєгжvvлэх, шинэ бvтээл хийх байнгын эрэл хайгуулд хатаж явдаг улс тул гадны туршлагыг хэрэгжvvлж vзэх, турших, хуулбарлах нь хааяагvй харагдана. Гэхдээ жинхэнэ авьяасаар “зодсон” монгол бvтээл ч бий, сайжруулж “монголчилсон” бvтээл ч бий, бvр муухан, тар нь танигдахаар хуулбар ч бий. Тэгвэл монгол тєрхтэй жинхэнэ урлаг бий болгохын тулд яах ёстой вэ? Урлаг судлаач Ц.Уранчимэг нэгэнтээ “Дэлхийд монголын зураачид єєрийн єнгє тєрхєєрєє ялгарч чадна. Гол гарц нь монголын уламжлалт дvр дvрслэл, байгалийн хурц єнгє, тод дvрслэл байдаг” (Зууны мэдээ сонин, 2005 он) гэж хэлсэн бол загвар зохион бvтээгч Баянзул “Гадаадын загварын ертєнцєд vнэндээ бид єрсєлдєж чадахгvй. Гэхдээ vндэснийхээ хувцасны жаахан элементийг оруулахад л шал єєр болоод ирдэг” гэжээ. Мєн хєгжмийн зохиолч Н.Жанцанноров “Дорждагва гуайн дуулсан “Дуртмал”-ыг уран сайхны хувьд Бетховений 5-р симфониос дутах зvйлгvй гэж боддог” гэж нэгэн ярилцлагандаа хэлсэн нь бий. Та ч гэсэн наад зах нь “?гvй энэ дээр vеийн кинонууд мєн сайхан шvv”, “Сайн бvтээл хийдэг байжээ” гэж хэлдэг хvнтэй таардаг л байж таарна. Тэгэхээр зєвхєн гадаадад “жинхэнэ” урлаг байдаг юм биш ээ. “Айлаас эрэхээс авдраа ух” гэдэг дээ.
Зургаа: “Гэхдээ єєр чухал асуудал бишгvй байна”.
Урлаг хэрэгтэй байлгvй яахав, гэхдээ улс орны хєгжил буурай, эдийн засгийн тулгамдсан асуудалд дарагдаж, нийгмийн элдэв асуудал овоорчихоод байхад энэ тухай ярихтай манатай гэдэг хvмvvс олон бий. Улсаа эхлээд хєгжvvлчихвэл л урлагаа тордох бодол уг нь байхгvй биш байгаа, гэхдээ урлаг улс орны хєгжилд тус нэмэр болж чадахгvй, дараа нь харж vзэж болох юм гэсэн санаа аанай л энэ “эерэг” хариулт дотор “сэлж” явна. Урлаг нээрээ юугаараа тус болох вэ дээ гэж санал нийлэх бодол уншигч авгай танд тєрж байгаа юм биш биз? Нэгэн баримт дурдъя: 2005 онд Монголын Аялал Жуулчлалын Холбооноос монголд ирсэн жуулчдын дунд явуулсан судалгаагаар нийт жуулчдын 80% нь монголын нvvдлийн соёл, ахуй амьдрал, vндэсний урлагтай танилцахаар ирсэн гэж хариулсан байна. Жилдээ манай улсад нийт 280,000-300,000 жуулчин орж гардаг гэсэн статистик тоо байдгийг бодолцвол Монголын эдийн засагт оруулж байгаа соёл урлагийн хувь нэмэр багагvй тоо гарна, мєн соёл урлаг хаа газар эх орныхоо нvvрийг тахалж, сурталчилж байдаг гэдгийг ч анхаарах хэрэгтэй.
Нийгэм дэх эмх замбараагvй байдал, ядуурал, ажилгvйдэл, архидалт гээд жагсаавал нилээд урт тулгамдсан асуудлууд урлагийн урдуур “оочер” дайраад ороод байгаа бололтой. Урлаг энэ дараалалд чихцэлдэж ээлжээ хvлээх бус vvнийг богиносгож зохицуулахад хувь нэмрээ оруулах чадвартай юм. Залуусын чєлєєт цагаа єнгєрvvлэх газар нь ууш зуушийн газар биш єєрийгєє хєгжvvлэх, олон нийтийн ажилд идэвхитэй оролцох спорт, соёл урлагийн газар болбол нэг нэмэр. Уран бvтээлч болохгvй ч урлагийн талаар таньж, гоо зvйн мэдлэгээ дээшлvvлбэл амьдралыг харах цонх нь саруулсах хоёр нэмэр. Юуг ч бvтээн туурвих, шинээр сэдэх барилд суралцвал гурван нэмэр гээд олон нэмэр бий...
Удаах “Тийм”
Долоо: “Би-г тєлєвшvvлдэг”
Хvvхэд бvр урлагийн авьяастай байдаг. Асуудал нь хэрхэн уран бvтээлч чигээр нь єсгєх вэ гэдэгт л байдаг” гэж нэгэн алдарт зураач хэлжээ. Нийгмийн vндэс гэр бvл, гэр бvлийн vндэс бие хvн. Бие хvн хэдий чинээ зєв тєлєвшинє, нийгэм тєдий чинээ эрvvл, зєв оршино. Бие хvн болж тєлєвшихєд боловсрол чухал гэж vздэг хvмvvс бий. Маргаангvй зєв. Гэхдээ мэдлэг боловсролоос гадна оюун ухаан, сэтгэхvй гэж бий. ?vнийг орхигдуулбал хvн дvрст чоно єсгєснєєс ялгаагvй хэрэг болох вий. Сэтгэл гэдэг хvний vнэнч шударга, даруу тєлєв зан, хvнлэг, єгєємєр тусч чанар, ухамсар, зєн совин, ёс суртахууны эх ундарга бєгєєд vvнийг шинжлэх ухаан, боловсрол эсхvл єндєр хєгжил єгч чадахгvй, харин vvнийг vvтгэгч том хvчин зvйл нь соёл урлаг юм.
Урлаг нь сэтгэлийн чавхдасыг хєндєж, далд ухамсарт гvн бат хоногших увдисаараа “Би” хэмээх єєрийн vзэл бодол, хvсэл эрмэлзэл, авьяас чадвартай бие хvнийг бvрэлдэхэд ихээхэн vvрэгтэй байдаг. Багаасаа урлагт ойр байсан хvvхэд бие даасан, аливаад хандах vзэл тєлєвшиж, хvнтэй харилцах чадвар суусан, идэвхи сайтай, сэргэлэн цовоо байдгийг хvн бvр мэднэ. Хvvхдийн оюун ухааны чадавхийг идэвхижvvлж, оюуны илтгэцvvрийг хєгжvvлдэг “баялаг орчин”-ыг бvрдvvлэхэд урлагийн гvйцэтгэх vvрэг их ээ. Энэ нь амьдралын олон талыг таниулж, єєрийгєє илэрхийлэх, бусадтай харилцах гол зэмсгийн vvргийг гvйцэтгэдэг оюуны “хєтєч” юм. “Соёл урлаг хvний хєгжилд” судалгаанаас иш татахад нийт судалгаанд оролцогчдын 93 хувь нь соёл урлаг хvvхэд залуучуудыг хvмvvжил тєлєвшилд чухал vvрэг гvйцэтгэдэг гэж vзжээ. Мєн соёл урлагийн байгууллагуудын vйлчилгээг дээшлvvлж, албан боловсролд соёл урлагийн агуулгыг оруулж єгєх нь vр дvнтэй гэсэн санал 90 орчим хувь эзэлж байна. Дэмий хэлээгvй нь тодорхой...
Найм: “Бид-ийг бvрдvvлдэг”
Урлаг уран сайхан нь зєв зохион байгуулбал нэг хvнийг тєдийгvй нийт хvмvvсийг тєлєвшvvлж, нэгэн цул болгодог билээ. Соёл урлагийн хvнд нєлєєлєх, ухааруулан ойлгуулах, уриалан дуудах чадварыг харуулах хамгийн энгийн жишээнд Марзан Шаравын зурсан “Хар шар феодал” зурагт хуудас, єнгєрсєн нийгмийн хvчирхэг суртал ухуулга, сэтгэлд хоногшсон “Тунгалаг Тамир” киноны Цахиур Тємєрийн дvр, эсхvл 1990 онд хvмvvсийг сэрээсэн “Хонхны дуу” гээд маш олон зvйлийг дурьдаж болно. Мєн угсаа гарвал, vvх тvvх, ёс заншил, vндэсний єв, уламжлалт ардын урлаг нь нийтлэг соёлыг бvрэлдvvлж, vндэстэн хэмээх бvхэл цогц нийгмийг бvрэлдvvлдэг. ?єрєєр хэлбэл єнгєрснийг залгамжлан єнєєдрийг vргэлжлvvлж, маргаашийг угтах сэжим холбоон гол зангилаа нь соёл урлаг билээ.
Нэг vндэстний урлагийг нєгєє vндэстэн нь хэлийг нь мэдэхгvй, єєр шvтлэгтэй учраас ойлгохгvй байна гэж огтоос vгvй. Урлаг нь аливаа vндэстний хэл яриа, соёл заншил, шашин шvтлэг, газар орон гээд ямар ч хил хязгаарт баригддаггvй учир зєвхєн тухайн нийгэм тєдийгvй бусад улс орны хvмvvст єєрийгєє таниулах, илэрхийлэх, харилцан ойлголцох маш том гvvр болж байдаг. Дуу хєгжмийн эе зохирол, эгшиг аялгуу, дvрслэх урлагийн бичилт зохиомж, дvр дvрслэл, яруу найргийн хэмнэл айзам, бvжгийн эвсэл хєдєлгєєн, тайз дэлгэцийн бvтээлийн найруулга, єгvvлэмж гээд урлагийн тєрєл зvйлийн “орчуулагч шаардлагагvй” шинж чанарууд нь хvмvvсийн харилцан ойлголцох, vзэл бодлоо хуваалцах, эвлэлдэн нэгдэх, хамтран ажиллах том талбар болж байдаг билээ. ?vгээрээ урлаг “би-чи”, “манай-танай” гэх талцлыг арилгаж, “Бид” гэсэн нэгэн том бvхэл айг бvтээх чадалтай юм.
Эдгээр хоёр чиглэлийн дєрвєн тvвшний хариулт, найман хэв шинжийн зvvлтээс харахад сєрєг хариултууд бvгд тогтмол бус, цаг зуурын шинжтэй болохыг та анзаарна. Зах зээлийн эдийн засгийн шилжилтийн єнєє vед хvмvvс чадлаараа зvтгэж, хєдєлмєрлєж, уран сайхны болоод соёлын хэрэгцээгээ аль мэдэх арга зам, хvртэц боломжоороо тайлах гэж хичээж буй. ?vнд нь хандах хvмvvсийн хандлага, vзэл бодол ч мєн янз янз байх нь мэдээж. Харин урлаг хэрэгтэй гэсэн эерэг хариултуудыг харахад урлаг нь хvний гоо зvй, ёс суртахуун, бvтээлч чанар, харилцаа холбоо, эв найртай зэрэгцэн аж тєрєх ёс гээд хvн гэдэг бодгалийн нийгэмшин амьдрахад зайлшгvй чухал “тогтмол” шинж болох нь харагдана. Урлаг хэрэггvй гэж хэлэх хvн байлаа ч тэр хvн урлагаас ангид амьдрах аргагvй юм. Хvн нийгмээс ангижирвал нэг бол бурхан эсхvл амьтан болно гэдэгчлэн урлагт дургvй, урлагаас тусдаа хол хєндий байх хvн гэж vгvй. Хvмvvсийн зарим нь утга зохиол, яруу найраг, эсвэл дуу хєгжим, бvжиг, зарим нь дvрслэх урлаг, тэр дундаа уран баримлыг таашаадаг байж болно. Тэдний урлагийн таашаал адилгvй, хvн бvр єєр єєр урлагийн тєрєл чиглэлийг сонирхож байгаа ч тэдэнд нэг нийтлэг зvйл бий. Энэ бол урлагийг таашааж, урлагаас сэтгэлийн эрч хvч авах явдал. Хvн нэгэнт л робот биш усан нvдтэй, махан зvрхтэй амьд махбодь учраас дан ганц бие махбодыг тэтгэх “тvлш” тэжээлээр удаан явж чадахгvй.
Амьдралыг єєдрєг єнгєлєг болгож, хvнд амьдралын баяр баясал, амьдрах эрч хvч хайрлаж, уйтгар гунигийг тайлж, урам зоригоор тэтгэн урагш алхаж, єєдлєн дэвжихэд хєшvvрэг болдгоороо урлаг хvний нийгэмд “локомотив” зvтгvvрийн vvрэгтэй. Чухамдаа урлаг бол хvн байх хєшvvрэг, “оюун ухааны талх” юм.
?нєєдєр бидэнд зєвхєн ходоодны тvлш, тархины талхи бус талх хэрэгтэй байна.
Хvн амьдралынхаа єдєр тутмын єчvvхэн цагийг хєгжим сонсох, яруу найраг унших, уран зураг vзэхэд зориулж байх хэрэгтэй. Иохан Вольфганг Гёте