home

ARTS NETWORK - ARTS AND CULTURE MONTHLY PAGE on UNUUDUR daily newspaper

(ISSUE # 2) WHOM THE ART IS FOR? - УРЛАГ ХЭНД ЗОРИУЛАГДСАН БЭ?

Урлаг хэрэгтэй эсэх тухай бид манай “Урлагийн сvлжээ” телевизийн нэвтрvvлгийн эхний дугаар болон сар тутмын “Урлагийн сvлжээ” соёл урлагийн ємнєх булангаар ярилцсан билээ. Амьдралыг єнгєлєг єєдрєг болгож, хvнд амьдралын баяр баясал, амьдрах эрч хvч хайрлаж, уйтгар гунигийг тайлж, урам зориг тєрvvлэн урагш алхаж, єєдлєн дэвжихэд хєшvvрэг болдгоороо урлаг хvний нийгэмд “локомотив” зvтгvvрийн vvрэгтэй юм. Энэ зvтгvvрийн vvргийг уран бvтээлчид гvйцэтгэж, харин vлдсэн хэсэг нь урлагийг хvртэж байдаг.

?vнээс харахад хvмvvсийг дотор нь урлагийг бvтээгч ба хvртэгч гэсэн хоёрхон ангилалд оруулаад урлагийг хэнд зориулдаг тухай асуултад хялбархан хариулж болох мэт боловч энэ нь тийм ч хялбар асуудал биш ээ.

Хэнд ч зориулдаггvй
Уран бvтээлч болгон зєвхєн vзэгч, олон нийтэд зориулж бvтээлээ туурвидаггvй. “Та яагаад уран бvтээл туурвидаг вэ?” гэсэн асуултад уран бvтээлч бvр єєр єєрийнхєєрєє хариулна, гэхдээ “авьяас онгодынхоо дуудлагаар” гэж хариулах нь элбэг тохиолдох вий.

Тэгвэл авьяас гэж юу вэ? “Хvмvvнийг бусад амьтдаас ялгадаг гол шинж нь сэтгэл-оюуны vнэт чанар бєгєєд энэ нь...оюун санааны бvтээлч эрх чєлєє мєн. Авьяас нь хvмvvний тєрєлх чанараар илрэх гоц мэдрэмж, бvтээлч эрх чєлєє бєгєєд тєрєлхийн шинжтэй учир удамшин дамждаг, хєдєлмєр зvтгэлээр тэтгэгдэх бvтээл туурвилын эхэн дээд мэдрэмж, чадварын цогц мєн” (Ж.Долгорсvрэн “Аман соёлын арга билгийн шvтэлцээ” 2000)

?єрийн тєрєлх гоц мэдрэмж, авьяас билгээр бvтээж туурвидаг уран бvтээлч хvмvvний сэтгэлийн далд чавхдасыг хєглєх агуу бvтээлvvдийг туурвидаг. Тэд хэн миний бvтээлийг vзэж, хэрхэн хvлээж авах вэ гэхээсээ илvv єєрийн дотоод мэдрэмжийг сонсож, vvнийгээ єєрийн хэлээр хєрвvvлэн гаргадаг. ?vнийг Эми Лоуэллийн “Урлаг бол хvн, бурхан хоёрын хамтын бvтээл юм. Хvний оролцоо бага байх тусмаа бvтээл агуу байдаг” хэмээх ишлэлээр тайлж болох. Цаг vеэсээ тvрvvлж тєрсєн суутнуудын ядуу зvдvv амьдралыг ч мєн энд жишээлж болно.

Хэнд ч зориулж туурвиагvй атлаа хэн хvнд хvлээн зєвшєєрєгдєх нь авьяас билгийн нэг онцгой чанар. Авьяас хийгээд агуу бvтээлийг алдар нэр, цол гуншингаар  тодорхойлдоггvй, харин єєрийгєє таньж, єєрийн єнгє тєрх, онцгой хэллэгээ олсон эсэхийг цаг хугацаа шvvж, алдар нэр єєрєє дагаж ирдэг.

?зэгчдэд зориулдаг
Гэхдээ авьяастан болгон ядуу амьдардаг биш ээ. Авьяасаа vнэлvvлж, алдар нэр, ашиг орлогыг “хvvлж” буй уран бvтээлчид ч бий. Мєн гоц гойд авьяас чадвараар маруухан ч маркетинг, сурталчилгааны хvчээр “од” болдог хандлага мэдээлэл технологийн энэ эринд нэн тvгээмэл vзэгдэл болжээ. Алдар цууд хvрч олны нvдэн дээр тансаг хангалуун амьдрах нь олон залуусын мєрєєдєл болоод байгаа ч ихэвчлэн чанартай уран бvтээл хийхээсээ олны танил болох, уран бvтээлдээ vзэгчдийг хvчээр татан оруулах нь илvv чухал байдаг.

Бvх зvйл нь арилжааны буюу ашгийн тєлєєх єрсєлдєєн болж vй тvмэн уран бvтээлчдээр хахсан гадаадын том зах зээл vзэгчдийг байлдан дагуулахын тулд шинэлэг санааны эрэлд хатаж “есєн жорын” сайн ч саар ч тvмэн зvйлийг сэдэж байна. Энд урлагийн хvмvvжvvлэх, гоо зvй, ёс суртахууныг тєлєвшvvлэхээс илvv зугаацуулах vvрэг чухал бєгєєд vзэгчдийг єргєн далайцаар хамруулж орлогоо нэмэгдvvлэхийн тулд тэдний эрэлт хэрэгцээ, сонирхлыг судалдаг байгууллагууд ч єсєн нэмэгдэж байна. Энэ хандлага арилжааны тєдийгvй мэргэжлийн урлагийн байгууллагынхны дунд ч тvгээмэл ажиглагдах боллоо.

?зэгчдийн хэрэгцээ, сонирхол дээр vндэслэсэн уран бvтээлийг “урлагийн бvтээл” мєн эсэх тухай маргаан ч мєн урлаг судлаач, шvvмжлэгчдийн дунд хvчтэй єрнєдєг. Учир нь урлаг олон нийтийг уриалан урагш дуудах ёстой гэдэг зарчим нь vзэгчдэд хєтлvvлсэн “бvтээлч” байдалтай зєрчилдєж байгаа юм. Нєгєє талаас vзэгчдийн соёл урлагийн хэрэгцээг хангах шаардлага зєвтгєх тайлбар болж байдаг. Социалист нийгмийн vед соёл урлагийн байгууллагууд тєрєєс санхvvждэг, бодлого тєлєвлєлтийн дагуу vйл ажиллагаа явуулдаг байсан бол зах зээлийн эдийн засгийн нийгэмд тогтвортой оршин тогтнохын тулд урлагийн байгууллага, чєлєєт уран бvтээлчид vзэгчдэд бvтээлээ борлуулах арилжааны уран бvтээл хийх шаардлагатай тулгардаг.

Дорвитой бvтээл туурвисан уран бvтээлчийн тайланг vзэгчид хошууран хvлээж авдаг ч манайханд “билет шахах” хэмээх сонин vзэгдэл бий. Энэ нь тайз дэлгэцийн тєдийгvй бусад чиглэлийн уран бvтээлчдэд ч хамаатай. Дєнгєж гараагаа эхэлж буй уран бvтээлчээс насаараа урлагт зvтгэсэн ахмад “партизан” ч шахааны тасалбарын бизнес хийх нь бий бєгєєд магадгvй та ч ийм тохиолдолтой таарсан байж болзошгvй. ?vнийг социализмын vеийн зохион байгуулалттайгаар урлаг уран сайхны vйлчилгээнд хамруулдаг хандлага амь бєхтэй оршсоор байгаагийн нэг хэлбэр, зах зээл багатай манайх шиг улсад “шатахгvй” байх нэг арга, маркетинг менежмент чухал vvрэг гvйцэтгэдэг зах зээлийн нийгэмд урлаг хараахан хєлєє олоогvй байгаагийн нэг илрэл, нэг хэвд цутгасан мэт ижил бvтээлийг “амжилттай” борлуулах арга зам, vзэгчдийн идэвхи сонирхолгvй байдлыг зохион байгуулалттайгаар шийдэх оролдлого гэж тайлбарлаж болох юм.

Энэ нь vзvvлэхийн тулд туурвисан хэдий ч vзэгчдийн эрэлт хэрэгцээ, хvсэл сонирхолд нь нийцэхгvй, шинэ содон зvйлээр хомс, сэтгэлд шингэж сайхан дурсамж vлдээх чанар багатай байдгийг уншигч та бэлээхнээ мэдэх биз ээ.

Урлагт зориулдаг
Нэгэнт урлагийн мєн чанарын тухай ярьж байгаа тул энд “жинхэнэ” урлагийн тухай асуудлыг хєндєх хэрэгтэй. “Урлаг”-ийн тухай тодорхойлолт нэг мєр шийдэгдээгvй байхад жинхэнэ урлаг гэж юу болох тухай ярих нь илvvц санагдаж магадгvй. Урлаг бол урлахуй ухаан юм, ур чадварын тухайд ярьж байгаа учир дээд, дунд, доод тvвшний тухай ярих хэрэгтэй.

Авьяас чадвараас гадна олон хvний уйгагvй хєдєлмєр, хичээл зvтгэлээр бvтдэг сонгодог урлаг ба массаар нь vйлдвэрлэдэг чанар чансаа тааруухан уран бvтээл хоёрын хооронд их зай бий, эдгээрийг нэг шугамд зэрэгцvvлэх аргагvй.
Хvн тєрєлхтєний оюун сэтгэхvйн сор бvтээлvvдийг урын сандаа хадгалсан сонгодог урлаг, контемпорари (орчин vеийн) урлаг, шинээр vvсч хєгжиж буй урлаг vзэгчдийг єргєнєєр хамардаггvй. ?vний шалтгаан нь энгийн, авьяас билэг, гоц мэдрэмж, уламжлан тогтсон дэг сургууль, мэргэжлийн єндєр ур чадвараар бvтээгддэг учир vзэгчээс урлагийн нарийн мэдрэмж шаарддаг. Ийм ч учраас аль ч нийгэмд цєєн, гэхдээ vнэнч vзэгчидтэй байдаг энэ урлагийг залгамжлан хєгжvvлэх, уламжлуулан vлдээх нь эдгээр уран бvтээлчдийн зорилго болж, vvний тєлєє бvхий л насаа зориулдаг билээ. Ялангуяа олон нийтийн хvртээмж, єєрсдийн нийгмийн хангамж, ахуй амьдралаа vл хайхран ажилладаг Монголын уран бvтээлчдэд энэ бvр ч хамаатай. 

Урлаг амьжиргааны хэрэгсэл
?зэгч олон нийтэд зориулахаас илvv худалдан авагчдад зориулж бvтээл туурвидаг уран бvтээлчид бий. Арилжааны уран бvтээл нь олон нийтийн чихийг сортойлгож нvдийг бvлтийлгэсэн тvр зуурын шуургатай тєстэй байдаг бол худалдааны бvтээл нь нэг хэвийн, байнгын тогтмол шинжтэй, vзэгчдийн байрыг байнга солигдож байдаг худалдан авагч, захиалагчдын урсгал эзэлдэг. Энэ чиглэлийн бvтээл нь чанар чансаа тааруухан, уриалах vvргээс илvv танилцуулгын шинжтэй байдаг гэвэл зохилтой. Гадаад орнуудад аливаа урлагийн бvтээлд зохиогчийн эрх, оюуны ємчийн патент олгон, тодорхой тоогоор vйлдвэрлэж худалдаанд гаргадаг ч манайд энэ байдал арай єєр байна гэж хэлж болно. ?єрєєр хэлбэл уран бvтээлчид сайн бvтээлээ олшруулан борлуулах бус харин урлагийн бvтээл биш гэж боломгvй атлаа мєн гэхэд ч тєвєгтэй бvтээлийг олноор vйлдвэрлэдгийн жишээг та дэлгvvрийн лангуу, галерей, бэлэг дурсгалын цэг, жуулчид болон гадныхан ихээр ордог газруудад бишгvй олныг хардаг биз ээ.

?єртєє зориулдаг
Цєєн боловч зєвхєн єєртєє зориулж туурвидаг уран бvтээлчид бас бий. Уран бvтээлээ хав дарчихдаг, бvтээлээ борлуулах дургvй, єєрєє єєртєє л уран бvтээлээ туурвидаг эдгээр хvмvvст бvтээх нь чухал болохоос бусдад vзvvлж сонирхуулах нь чухал биш байдаг. Эдгээр уран бvтээлчид хэнд ч мэдэгдэлгvй єнгєрєх нь бий, гэхдээ ихэвчлэн нас дээр гарсан хойно бvтээлээ тайлагнах нь тохиолдох ба энэ vед л ийм уран бvтээлч байсныг хvмvvс мэдэх нуугдмал чанартай. Эдгээр хvмvvс бусдад vзvvлэх буюу бусдын бvтээлийг vзэж сонирхохоос илvv єєрєє єєртєє бvтээл туурвих замаар амьдрах эрч хvч, сэтгэлийн таашаал авч байдаг.

Нийгэмд зориулдаг
Урлагийн хvмvvний сэтгэл зvрхэнд хvрэх увдисыг ашиглаж сонирхолтой шинэлэг бvтээлээр дамжуулан нийгмийн тулгамдсан асуудлуудыг танилцуулах хандлага дэлхий нийтэд єргєн дэлгэрч байна. Нийгмийн идэвхи сайтай эдгээр уран бvтээлчид мэдээллийн єндєр хєгжил, єргєн хэрэглээг ашиглан олон улсын тvвшинд ч асуудал дэвшvvлэх, олон нийтийг уриалах арга замыг сонгосон байна. 

Нэг улс vндэстний тєдийгvй дэлхий дахинд тулгарч буй байгалийн бохирдол, байгаль орчныг хамгаалах эко vзэл санаа, улс тєр, ажилгvйдэл, архидалт, хvчирхийлэл, ядуурлыг бууруулах зэрэг бэрхшээлvvдийг таниулах, олон нийтийн идэвхи сонирхол, оролцоог єдєєн идэвхижvvлэх, шийдвэртэй алхам хийхэд уриалахад чиглэсэн уран бvтээлчид зєвхєн урлагийг хєгжvvлэхийн тєлєє бус соёл урлагийн нийгэмд гvйцэтгэх vр нєлєє, ач холбогдлыг илvv чухалчилдаг ч олны анхаарлыг татах зорилгоор євєрмєц хурц шийдэлтэй бvтээлvvдийг туурвидаг нь орчин vеийн урлагийн хєгжилд мєн шинэлэг єнгє тєрх, тєрєл зvйлийг ч бий болгож байна гэж хэлж болно.

?нгєрсєн зууны 30-аад онд Монголын урлагийн аль ч салбарт хар шар феодалуудын дарангуйлалыг эсэргvvцсэн, ятган сэнхрvvлсэн сэдэв зонхилж байсан бол 40-єєд онд эх орны сэдэвт баатарлаг vйлс, 50-60-аад онд социалист бvтээн байгуулалтын сэдэв зонхилж, 1970-аад онд эх орны хєгжил дэвшлийн уриа урлагийн бvтээл туурвилд голлож байв. Энэ нь тєрєєс бодлоготойгоор соёл урлагийг хєгжvvлж, уран бvтээлчид нийгмийн хєгжилд бусдыг уриалан дагуулж байсны жишээ. Харин ардчилсан нийгэмд бvтээл туурвил нь хувь хvний vзэл бодлоос хамаарч, vvнийгээ тунхаглах нь тухайн уран бvтээлчийн эрхийн асуудал болсон байна.

Нєгєє талаас нийгмийн хувьд бие даасан бодгаль болох уран бvтээлчийн хувийн зєрчилт хийгээд сєрєг vзэл бодол нь нийгэмд хvчтэй тvгвэл урлагийн хvмvvжvvлэх, зєв тєлєвшvvлэх чанар урвуугаар эргэж, гоо зvй, ёс суртахуун, бvтээлч чанар, харилцаа холбоо, эв найртай зэрэгцэн аж тєрєх ёс зэрэг хvн хэмээх бодгалийн нийгэмшин амьдрахад зайлшгvй чухал шинжvvдийг устгах, нийгмийг зєв гольдролоос нь гаргаж мєхєл рvv нь хєтлєхvйц сєрєг vр дагаврыг ч авчирч болох юм.

Сонирхогч
?єртєє зориулж бvтээл туурвих, турших нь зєвхєн “даяанч уран бvтээлч”-ийн тєдийгvй vзэгч сонирхогчдын хvрээнд их дэлгэрч байна. 21-р зууны техник технологийн эрс хурдацтай хєгжил, даяаршлын “нийлэг” шуурганд бvхий л уламжлан хэвшсэн ойлголт ухагдахуун, арга зам єєрчлєгдєн хувьсаж байна. Орчин vед хялбарчилсан техник технологи, цахим програмуудыг ашиглан олон нийт єєрсдєє бэлэн аудио програмаар дуу хєгжим зохиох, эвлvvлэх, график програмаар гэрэл зураг, уран зураг тэр ч байтугай видео болон хvvхэлдэйн кино бvтээх тєдийгvй vvнийгээ интернэт дээр vнэгvй байрлуулж vзvvлж сонирхуулах, зарж борлуулах, урлагийн хэрэгцээгээ шинэ арга замаар хангах боломжтой болж, нэг vгээр хэлбэл vзэгч тєдийгvй сонирхогч уран бvтээлч болон хувирч байна. Энд мєнєєх л жинхэнэ урлагийн мєн чанар, цаашдын ирээдvй, авьяас чадвар ба бvтээл туурвих эрх чєлєє, бvтээлч эрмэлзлийн зєрчил бий болж ихээхэн маргааныг дэгдээгээд байгаа юм. Урлаг авьяас билэгтний туурвил байх уу, vй олон сонирхогчийн бvтээлд дарагдах уу?  

Тэгэхээр эдгээр уран бvтээлчдийн туурвил, чанар чансаа, уран чадварыг vзэгчид хэрхэн ялган салгаж, ойлгож мэдрэх, vvнээсээ оюун сэрлийн их таашаалыг хэрхэн хvртэх ёстой вэ?

?мнє нь 1940-єєд оныг хvртэл манай ардын урлаг нийлэг шинжтэй хєгжиж ирсэн бєгєєд авьяас билэгт хvмvvн бээр зохиогч, дуучин, хєгжимчин, туульч, vлгэрч, жvжигчин, сурган хvмvvжvvлэгч буюу зураач, барималч, зохион бvтээгч гээд бvхий л vvргийг хамтатган гvйцэтгэдэг байв. Улмаар урлагийн сан хємрєг, тєрєл зvйл арвижин мэргэжлийн чиглэлээр хєгжин боловсрох тутам тус тусдаа бие даасан шинжтэй болж, зохион туурвигч, гvйцэтгэн дамжуулагч, vзэгчийн дам холбоо бий болсон учир орчин vеийн vзэгчээс урлагийн дур сонирхол, нарийн сонголт, гоо зvйн таашаал, єндєр мэдрэмжийг шаардаж байна. Дээр vед авьяас билгийг ам дамжин нутаг олноор магтан хэлцдэг, нэг vгээр хэлбэл алдар цууг хvртээж, ур чадварыг шалгаруулж, шvvмжлэх нь ард олны сонголт байв. Угаас нvvдэлчин монголчууд шинэ мэдээ мэдээлэл, элдэв сониныг айлаас айлд, саахалтаас саахалт дамжин олж мэддэг, олны vг ортой хэмээх vг амьдралд хэрэгждэг байжээ.

Харин мэдээллийн энэ эринд дурын мэдээ, цуу яриа,  сурталчилгаанд хєтлєгдєж болохгvй, харин ч vзэгч бvр урлагийн аливаа бvтээл туурвилыг єєрийн гэсэн vзэл бодол, байр суурьтайгаар харж, мэдэрч сонголтоо хийж байх ёстой юм. Гэсэн ч хэдий ч бусдын vзэмж, сонирхлын шуурганд хамагдах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдах зар сурталчилгаагаар оюунаа цэнэглэж санамсаргvй сонголт хийх нь элбэг тохиолдоно. Жинхэнэ авьяаслаг уран бvтээлчийн авьяас чадвараа шавхаж хийсэн онгодлог туурвилыг энгийн сонирхогчийн буюу эхлэн суралцагчийн бvтээлээс ялгах хялбар мэт боловч vзэгч олон нийтэд чиглvvлэгч луужин зайлшгvй хэрэгтэй. Харин энэ хєтєч маань єнєєдєр ямархуу тvвшинд биднийг хэр зєв залж, зєв сонголт руу хэр улаачилж явна вэ?

Урлагийн боловсрол
Олон нийтийн урлагийн талаар мэдлэг мэдээллийг хvртэх, гоо зvй, уран сайхны мэдрэмж олгох урлагийн боловсролын анхдагч шат нь цэцэрлэг, ерєнхий боловсролын сургууль буюу албан боловсрол байдаг. Харин ЕБС-ийн урлагийн хичээл нь дуу хєгжмийг ярьж, зургийг бичиж, уран зохиолыг цээжлvvлж заах барилаасаа салаагvй байгаа гэхэд хилсдэхгvй. Угтаа дvн авахын тулд л хоосон цээжлээд мартдаг хэн нэг алдартны намтар, бvтээлийн жагсаалтыг бус аливаа уран бvтээлийн євєрмєц онцлог, уран чадвар, дvрслэл илэрхийллийг ялган ойлгож сурах нь урлагийн боловсрол баймаар. Энэ тал дээр єнєєгийн боловсролын сургалтын агуулга, материал хангамж дутагдалтай байгаа, харин хvvхэд залуучууд маань урлагийн талын мэдлэг боловсролоо хичээлийн дараах дугуйлан сургалт гэхээс илvv телевиз радиогоос ихэвчлэн олж авч байгаа нь тэдний тєлєвшил хvмvvжилд нєлєєлж байгаа нь гарцаагvй. 2007 онд БСШУЯамнаас явуулсан “Соёлын vйлчилгээ хvний хєгжилд” судалгаанаас харахад нийт судалгаанд оролцогсодын гуравны нэг буюу ихэвчлэн ажилгvйчvvд, боловсрол багатай хvмvvс, тэтгэврийнхэн соёлын vйлчилгээнд сэтгэл хангалуун гэсэн vнэлгээ єгсєн бол хангалтгvй гэсэн vнэлгээг судалгааны тавны нэгийг эзлэх дээд боловсролтой хvмvvс єгчээ. ?нєєгийн соёл урлагийн мэдээлэл, vзвэр vйлчилгээ vнэхээр хангалттай байгаа юу гэвэл vгvй. Боловсрол нь урлагийн таашаалыг бvрэн тєлєвшvvлэхгvй нь тодорхой хэдий ч бидний урлагийн таашаал мэдрэмж, тавих шаардлагыг дээшлvvлж, єєрийн гэсэн ойлголт, байр суурийг бий болгоход нєлєєлдєг нь мэдээж.

Шvvмж судлал
Жинхэнэ мэргэжлийн vvднээс уран бvтээлийг дvгнэж цэгнэж, єєр єєрийн vзэл бодол, vнэлгээг дэвшvvлэн урлагийн хєдєлгєх хvч болж байдаг урлаг судлаачдын дуу хоолой єнєєдєр дутагдаж, урлагийн хєгжил дэвшил, шинэ чиг хандлага, євєрмєц vзэгдэл, онцгой бvтээл туурвилын талаар vзэгчдэд таниулах, тодорхой ойлголт єгєх мэдээлэл туйлын хомс байгаа нь урлаг ба нийгмийн хоорондын зайг улам холтгох нэгэн нєхцєл болж байгаатай санал нийлэх хvн олон байх биз ээ. Мєн жирийн vзэгч уншигчдад сонирхолтой хэлбэрээр мэдээлэл мэдлэг хvргэх соёл урлагийн байнгын хэвлэл, сэтгvvл сонин бvv хэл нэвтэрхий толь, ном товхимол ч туйлын дутмаг байгаа нь vзэгчдийн урлагийн боловсрол мэдлэгийн тvвшинг доош нь татах нэг шалтгаан болж байна. Уншигч таны номын санд утга зохиолын ном єчнєєн бий нь мэдээж, харин єєр бусад урлаг соёлын Монгол хэл дээр гарсан ном хэд байгаа бол оо?

Хэвлэл мэдээлэл
Мєн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь соёл урлагийг тvгээн сурталчилах, таниулан ойлгуулах гол гvvр болж байдаг. БСШУЯамнаас явуулсан дээрх “Соёлын vйлчилгээ хvний хєгжилд” судалгаанаас vзэхэд хvvхэд залуусын хvмvvжил тєлєвшилд соёл урлаг чухал vvрэгтэй гэж оролцогчдын 94 хувь дvгнэсэн бєгєєд кино, дуу хєгжим зэрэг гадаадын соёл урлагийн vзэгдэл сєргєєр нєлєєлж байна гэж 81 хувь нь vзсэн байна. Хамгийн хvртээмжтэй, хамгийн єргєн дэлгэрсэн, нийгмийн бvхий л талд эрс нєлєєлдєг хvчтэй зэвсэг болох телевиз болон радиогоор цацагдаж буй урлагийн чиглэлийн нэвтрvvлгийн ихэнхийг орчин vеийн хєнгєн хєгжим эзэлж байгаа ба цєєн хэдэн дvрслэх урлагийн чиглэлийн нэвтрvvлэг байдаг. Эдгээр нь vзэгч олон нийтийн нvдийг боож, чихийг тагласантай адил єнгєц єрєєсгєл мэдээлэл єгч “тархи угааж” байгаа нь илэрхий тул соёл урлагийн талаар єргєн хvрээтэй цогц мэдлэг мэдээлэл олгох мэргэжлийн тvвшинд бэлтгэгдсэн сонирхолтой содон соёл урлагийн нэвтрvvлэг, сонин хэвлэлийн булан зvй ёсоор дутагдаж, бас нэхэгдэж байна.

?ндэстний дархлаа болсон vндэсний бахархал, эх оронч сэтгэлтэй, уламжлалт єв соёл, vvх тvvх, ардын урлагийн талаар мэдлэгтэй, єєрийн гэсэн vзэл бодол, тєлєвшил, гоо зvйн мэдрэмжтэй байх нь хvн байхын учир, нийгэмд бодгальшиж оршихын, єєдрєг сайхан амьдрахын  нэгэн vндэс билээ. ?vний тєлєє уран бvтээлчид туурвиж, vзэгч уншигч та vvнээс єєрийн эрхэм сонголтоор урлагийн нандин охь дээжийг хvртэж, амьдралын эрч хvч авч байдаг юм. 

Урлагийн их бvтээлийг авьяас билгээрээ арвижуулан баяжуулдаг зохиогч туурвигчид, урлагийн сор бvтээлийг vзэгчдэд дамжуулан хvргэдэг уран бvтээлчид хийгээд урлахуйн арвин єв сангаас хvртэж сэтгэлийн их таашаал авдаг vзэгчдийн холбоо салшгvй юм.  Урлаг мєнх гэдэг билээ.

 



© Copyright 2003-2008. ACM
® All rights reserved. This site was developed and designed by OnlineMongolia.



Contact us

Tel: 976-11-319017
Fax 976-11-319015
E-mail: artscouncil@magicnet.mn