ARTS NETWORK - ARTS AND CULTURE MONTHLY PAGE on UNUUDUR daily newspaper
(ISSUE # 3) THE ART & THE CITY! - Хот ба yрлаг
Бvтэн сайн єдрийн єглєє Гочоо босоод, нойроо сэргээж цэвэр агаар амьсгалахаар цонхоо онгойлгон гадагш харав. Цээжнээ сэрvv татан амьсгалах цэвэр агаарын оронд машины угаар, утаа тоосны vнэртэй зэрэгцэн содон vнэр ханхлах нь хиншvv хярвас мэт. “Ахиад л ойрхон хаа нэгтээ тvймэр гарч дээ, ойрд бороо орсонгvй” гэж бодсоор Гочоо салхивчаа хаалаа. Цонхоор эрт цайлсан хэдэн євєє эмээ нар эвдэрхий тоглоомнуудын цаадах яйжийсан модон сvvдрэвч доор нарлаж суугаа харагдана. Хажуу байрны залуу алчуур барьчихсан машинаа цонхныхоо доор угааж, наахна нь “Хог бvv хая” хэмээн тосон будгаар бичсэн тоосгон хананы дэргэдэх хогийн цэг дээр хэдэн хvмvvс хог тvvж байх аж. Наанаас нь хог барьсан эмэгтэй дєхєж очмогцоо тортой хогоо шидэх нь гадуур нь унаж, наагуур нь жаахан хvvхдvvд унадаг дугуй, бємбєгтэй хєєцєлдєн гvйлдэж харагдахад Гочоо “ Энэ хvvхдvvд машин доогуур орчих гээд” хэмээн vглэсээр угаалгын єрєєний зvг явлаа. Хvvхдvvдийнх нь нэг нь усаа гоожуулаад орхичихож. “Усаа хааж бай, тоолуур гvйдэг гэдгийг мэднэ биз” гэх чангахан дуугаар Гочоогийн бvтэн сайны амралт эхлэв. Бvтэн сайн єдєр бvтэн амарч авахын тулд Гочоо хотоос гадагш гэрийнхэнтэйгээ цэвэр агаарт гарахаар уг нь шийдсэн юмсанж. Харин нэлээд оройтож боссон тул ойрхон салхинд гаръя гэсэн ч хааш очихоо хараахан шийдээгvй л байв. Хvvхдvvд нь Тэрэлж явъя гэж шалах авч єдєр очоод орой буцахад арай л хол санагдах тул Гочоо хааш очвол тvр ч гэсэн агаар салхинд сайхан амарч болох вэ гэж бодсоор...
Гочоогийн амралтын єдєр биднийхтэй адил. Тэр таван єдєр ажиллаад, амралтын хоёр єдрийнхєє нэгийг гэр орны ажил, дэлгvvр хоршоо хэсэх, айл хунараар орох зэргээр єнгєрєєж, vлдсэн нэг єдєрт нь сайхан амарч авахыг хичээдэг. Гэхдээ амралтаа ихэвчлэн зурагтын ємнє хэдэн сонин шагайсан шигээ буйдан дээр налайж єнгєрєєх нь элбэг. єєрєєр амрах алжаалаа тайлах боломж хэр байх билээ дээ. ?нєєдєр манайд алжаалаа тайлах, амарч зугаалах газар хэр олон байна? Ажиллаж амьдрах орчин маань хэр тухтай вэ?
Хєдєє нутагт бол хот айл байгалийнхаа салшгvй нэг хэсэг байж, хаваржаанаас зуслан руу, намаржаанаас євєлжєє рvv нvvн, байгаль эхийн нєхєн сэргээгдэх эрчимт амьд чанарт тvшиглэн аж тєрдєг. Харин хот сууринг хэрхэн бvтээж байгуулах, vvндээ хэрхэн ая тухтай аж тєрєх талаар бид хэр мэддэг, мэдэхийн хажуугаар хэр хэрэгжvvлж чаддаг билээv Улаанбаатараар тухайлахад л ширгэж буй Туул гол, ногоорохоо байсан Богд уул, багширсан утаа униар, хєлєєр хєглєрч хуйнд эргэлдсэн хог, хєлхєх газаргvй болтол хаа сайгvй шавааралдсан барилга зэргийг харахад “vгvй“ гэж хэлмээр санагдана.
Нийт хvн амын маань гуравны нэг амьдардаг энэ их хот єнгєрсєн зууны эхэнд Нийслэл Хvрээ нэртэй, хамгийн єндєр барилга нь Мэгжид Жанрайсигийн сvм, буриад худалдаачдын барьсан хоёр давхар байшин бvхий гэр хорооллоор хvрээлэгдсэн бурхны шашны тєв байв. Нийслэл Хvрээг Улаанбаатар хэмээн нэрлэж, их бvтээн байгуулалтыг єрнvvлснээр хот маань єрєєд тавьсан ёотон шиг олон цагаан барилгатай, бvх нийтийн субботникоор бvтээн байгуулсан цэцэрлэг гудамжтай, хєл хєдєлгєєн багатай цэмцгэр цэгцтэй хот байлаа. Харин социалист суртал ухуулгын аястай уран баримал, ханын чимэглэл, хєшєє дурсгал, орос ах нарын барьж бэлэглэж єгсєн орон сууцны хороолол нь соц орны шуудхан хэлэхэд Зєвлєлтийн “школ”-оор бvтээсэн “хуулбар” хотын тєрхийг бvтээж байв.
Харин ардчилсан нийгэмд дэвшин орж, газрыг ємчлєх болсноор архитектур урлаг, бvтээн байгуулалт эрх чєлєєгєє эдэлж, эзэнтэй болсон газар нь эзгvй газар байгаа мэт дураараа дургих болов. Эцэст нь хэн дуртай бєгєєд чадалтай нь “овоохой” шовойлгож, хэн мєнгєтэй бєгєєд эрх мэдэлтэй нь хашаа хатгасан хотын дvр зураг бvрэлдэв. vмнєх оросын хуулбар хот одоо хятадын захын хороолол болсон мэт санагдмаар.
“Азийн цагаан дагина” хэмээн нэрлэгдэж асан хот эдvгээ Утаанбаатар хочтой, євєлдєє угаарт манарч, зундаа тоос тортогтоо дарагдсан, эрээн мяраан хаяг, зарлалын самбар, элдэв янзын барилгаар дvvрсэн “Айхтар “заваан” тантан” гэмээр болжээ. Бvгдийг ор тас vгvйсгэж хараар будах гэсэн бус боловч шинээр баригдаж буй барилга байгууламж дотор чанар чансаатай, хотын єнгє vзэмжийг нэмсэн єєрийн єнгє тєрхтэй цогц байгууламж хэд байгааг уншигч та сайн мэднэ. Улаанбаатар хотын нэрийн хуудас нь Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор бvтээсэн засгийн газрын цогцолбор хийгээд Сvхбаатарын талбай. Харин хvмvvсийн саатах дуртай газар нь засгийн газрын ордны арын цэцэрлэг. Ердєє засгийн газрын ордон нь Улаанбаатар мэт дvр тєрх. Эсвэл Гандантэгчинлэн хийд, Мэгжид Жанрайсиг гэсхийгээд жагсаалт єндєрлєнє.
“Хот байгуулалтын хуулинд “..."Хот байгуулалт" гэж тvvх, соёл иргэншлийн уламжлал, нийгэм, эдийн засгийн хєгжлийн vндсэн чиглэл, хvрээлэн буй орчныг хамгаалах шаардлагад нийцvvлэн хvний амьдрах тааламжтай орон зайн орчныг бvрдvvлэхийн тулд бvс нутаг, хот, тосгоны хєгжлийн зураг тєсєл боловсруулах, барьж байгуулах, иж бvрэн тохижуулах цогцолбор vйл ажиллагааг хэлнэ” гэж заажээ. Харин манайд тvvх, соёл иргэншлийн уламжлал, хvний амьдрах тааламжтай орчныг хэрхэн цогцоор нь бvрдvvлэвv Шилжилтийн ороо бусгаа цаг vе, нийгэм эдийн засгийн байдлын толь болсон “замбараагvй” хотод амьдардаг иргэд маань хотын тєлєвлєлт, уран барилгын цогц шийдэл, єнгє vзэмж, тохижуулалт, аюулгvй байдал, эрvvл орчин гээд оршин суудаг газрынхаа талаар сэтгэл хангалуун явах нь ховор.
Миний хот, манай хот гэж хэлэхдээ нvvр бардам, нvд эгцхэн байж, эх орондоо амьдарч байгаагаа мэдэх биш мэдэрч, амьдарч буй газраасаа дvрвэх бус хоргодож байхын тулд орос хятад биш, америк ч биш, харин “Монгол хот”-од амьдрах ёстой мэт санагдана.
Тvvхийн хуудсыг сєхвєл монголчууд хот суурин байгуулах эртний уламжлалтайг батлах 200 гаруй эртний хот сууринг аль 1970-д онд Д.Майдар, Х.Пэрлээ нар тогтоож нотолсон нь бий. Байнгын суурингийн vvслийг Хvннv нарын vетэй холбож vзэх бєгєєд тэдгээрийг зєвхєн хаад ноёдын єргєє тєдийхнєєр тєсєєлж болохгvй. Монголчууд хот суурингаа гол мєрний сав хєндийд байгуулж, хотын эргэн тойронд харуулын цонж, хамгаалалтын хэрэм, суваг шуудуу барьдаг байжээ. Монголын эртний улсуудын хот нийслэлийн тухай тvvхнээ тэмдэглэгдэн vлдсэн сурвалж бичгийн цухас тэмдэглэл, Уйгар, Хиргис нарын байгуулсан олон хот балгасын туурь, Киданы хотуудын тухай эс дурьдан зєвхєн Монголын эзэнт гvрний нийслэл Хархорин хотыг аваад vзэх ахул энэ хот нь монголчуудын уламжлалт хот байгуулалтын нарийн хуваарь, зохион байгуулалт, бvтцийг тусгасан бvхэлдээ уран барилга, гоёл чимэглэлийн урлагийн цогцолбор байв. Хожмын шашин соёлын тєв болж байсан хvрээ хийдийн байгуулалтад Тєвд, Энэтхэгийн уран барилгын уламжлал ихэд нєлєєлсєн ч монгол уран барилгачид vндэсний уран барилгын євєрмєц хэв загвар, уламжлалыг бий болгосон бєгєєд уран барилга, хот байгууламжид бєє мєргєлийн зан vйл, билэгдэл зvй нь их vvрэг нєлєєтэй, барилга барих дэг жаяг тєдийгvй барьж байгуулах газар усыг сонгох єєрийн vзэл баримтлал, ёс заншлыг бий болгон хєгжvvлсэн байдаг.
vнєє vеийн даяаршлын шуурганд газар газрын барилгын муухан хуулбар, хямд тєсєрхєн загвар барилгуудын холимог болж хувирсан хотоо Монгол тєрхтэй болгоно гэдэг нь хvн бvр монгол гэрт амьдрах, эсвэл гэр хэлбэрийн загвартай арслан хаалгатай байшинд амьдрана гэж тулгаж буй хэрэг биш. Ердєє л хот маань бидэнд тvvх цадиг, єв уламжлал, соёл заншлын талаар сануулж, “би Монгол хvн” гэдэг бахархлыг тєрvvлж, ухамсрыг тєлєвшvvлэн, амьдрах идэвхи сонирхлыг дээшлvvлж, эрvvл, тав тухтай сайхан амьдралыг бvрдvvлж байх хэрэгтэй. Харин vvнд соёл, урлагийн vvрэг нєлєє туйлын чухал.
Хотын дvvрэг болгон, орон сууцны хороолол, гэр хороолол тэрчлэн аймаг сумын тєв бvрт єєрийн онцлог, тvvх домог, єв уламжлал, шинэчлэл, тvvхэн vйл явдлыг харуулсан бусдаасаа ялгагдах євєрмєц дvр тєрхийг бvрдvvлэх нь оршин суугчдын амьдрах тав тухтай орчныг бvрдvvлэх тєдийгvй эх оронч сэтгэлгээ, зєв хvмvvжил, бvтээлч сэтгэлгээ, гоо зvйн таашаал, сонирхлыг тєлєвшvvлж, хvрээлэн буй орчноо хамгаалах, хєгжvvлэх эрмэлзлийг тєрvvлэх, хvмvvстэй харилцах, шинийг сурч мэдэх, харилцан туршлага солилцох, амьдралын чанарыг дээшлvvлэх ач холбогдолтой юм. vvнийг тєр засаг, аливаа нэг СvХ зэрэг байгууллагыг ажил хийнэ, vvнийг хийж єгєх ёстой хэмээн хvлээх бус оршин суугчдын идэвхитэй бvтээлч оролцоо том vvрэгтэй.
Олон нийтэд амралтаа ая тухтай єнгєрvvлэх, сурч мэдэх, єєрийгєє хєгжvvлэх, олон нийтийн vйл ажиллагаанд оролцох, чєлєєт цагаа зєв боловсон єнгєрvvлэх тохь тухтай орчин дутмаг байгаа асуудлыг урлагаар дамжуулан шийдвэрлэх нь зєвхєн нийгмийн тєдийгvй эдийн засгийн хувьд хєгжлийн том хєшvvрэг болж чадна.
Соёл урлагаар дамжуулан єєрийн хотын євєрмєц дvр тєрхийг бий болгох, хєгжvvлэх нь цоо шинэ асуудал биш юм. Тухайлбал Канадад хотын хvн ам нь хєдєє зах руу ихээр шилжсэн 1960-аад онд амьдрал буцалж байсан хотын тєв хэсэг эзгvйрч эхэлсэн гэдэг. Уран бvтээлчид хаягдсан хотын тєвийг буцаан сэргээхээр шийдэж хотын тєвд дvрслэх урлаг болон урлагийн тоглолтуудыг зохион байгуулж эхэлснээр уран бvтээлчдийн бvтээл туурвилыг vзэх хvмvvсийн урсгал бий болж, эдгээр хот дvvргvvдийн эдийн засаг хурдацтай єссєн бєгєєд улмаар 1980-аад онд Канадын орон нутгийн захиргаа, муж, дvvргvvд, тvvнчлэн засгийн газар нь соёл урлагаар дамжуулан хот сууринг шинэчлэн байгуулах, тэдгээрийн эдийн засгийн єсєлтийг дэмжих vндэсний бодлого баримталж амжилттай хєгжvvлсэн баримт бий. Энэ мэтчилэн жирийн хот, дvvрэг, мужийг урлаг соёлын vйл ажиллагаагаар дамжуулан шинэчлэн байгуулж, эдийн засгийн хєшvvрэг, соёлын аялал жуулчлалын маршрут болгон хєгжvvлсэн жишээ олон бий. Хvн тєрєлхтний талаас илvv нь буюу 3,3 тэрбум хvн хот суурин газар амьдрах болсон єнєє vед 400 мянган хvний нутаг дэвсгэрийн даацтай Улаанбаатар хот руу чиглэсэн их нvvдэл, хэт тєвлєрєл, vvнээс улбаалсан ажилгvйдэл, архидалт, гэмт хэрэг, байгаль орны асуудал зэрэг нийгмийн асуудлыг шийдэж, эзгvйрээд байгаа хєдєє орон нутаг, аймаг сумын тєвийг дээрх жишээгээр хєгжvvлж болох мэт. Мєн нийт хvн амын 70 хувь, Улаанбаатар хотын 60%, аймгийн тєвийн хvн амын 90% амьдарч буй гэр хорооллыг хєгжvvлэхэд ч энэ асуудал хамаатай. Монгол гэрт тєрж, єсєж, єрх тусгаарладаг монголчуудын хувьд эсгий гэр эртнээс хамгийн тохиромжтой сууц байсаар ирсэн, харин суурин орших гэр хорооллын хувьд дэд бvтэц, эрvvл ахуй, нийгмийн vйлчилгээ хангамж дутмаг байдаг асуудлыг бvтээлчээр шийдэж, хєгжлийн хєшvvрэг болгоход бидний єєрсдийн санаачилга, идэвхи оролцоо хамгийн чухал vvрэгтэй.
Улаанбаатар хот нvvдэлчдийн єлгий монгол тvмний нийслэл болохын хувьд єєрийн євєрмєц тєрхийг хэрхэн бvтээх вэv vvгээр зогсохгvй уртын дууны єлгий Дундговь, элсэн говийн Даланзадгад, Азийн хєх сувд Хєвсгєл, домогт сайн эрсийн нутаг Сvхбаатар, эзэн Чингисийн єлгий нутаг Хэнтий, олон ястны євийг хадгалсан Ховд гээд аймаг нутаг, сум бvр єєрийн тvvх домог, дуурьсагдах євєрмєц онцлогтой байдгийг хэн хэрхэн сануулж, хэр бахархаж, хаана нь амьдарч, хаагуур нь vл анзааран єнгєрч байна вэv
Уран барилга гэдэг монгол гэрээр дуусахгvй. Захаас нь энгийн жишээ аван дурьдахад євєг дээдсээс бидэнд оюуны охь, ухааны шимээр бvтээн vлдээсэн монгол vндэсний хээ билэгдэл, тамга тэмдэг, бичгийн их соёл, гэрэлт хєшєє, нvvдэлчдийн туурвил буган хєшєє, хvн чулуу, хадны сvг зураг, эсгий урлал, торгон зураг, оёдол хатгамал, гоёл чимэглэлийн урлаг, монгол дарханы урлал, монгол уран барилга гээд тоочоод баршгvй урлаг соёлын арвин єв сан зєвхєн музейн vзмэр тєдий бус бидний нvдэнд харагдаж, гарт баригдаж, сэтгэлд тэмтрэгдэхvйцээр уламжлагдан vлдэх ёстой. Гэхдээ энэ нь зєвхєн ганц нэг хєшєє дурсгал босгож, барилга байгууламж барихын нэр бус, харин хотыг бvхэлд нь цогц агуулга хэлбэртэйгээр хоорондоо харилцан уялдаатайгаар бvтээн байгуулж, євєрмєц орчныг бvрдvvлэх асуудал юм.
Монгол vндэстний єв уламжлал, vvх тvvх, соёл заншилдаа тулгуурлан, уран сэтгэмж, хийсвэрлэл, зохиомжоор баяжиж, эх оронч vзэл санаанд зангидагдсан уран бvтээл, орчин vеийн хєгжил дэвшлийн чиг хандлага, ололт дэвшлийг агуулсан шинэлэг санаа, євєрмєц сэдлээр дамжуулан уншигч та єєрийн амьдарч буй орчныг бvтээлчээр цэвэр цэмцгэр, тохь тухтай, євєрмєц болгож чадна.
Хот суурин бvр тvvх цадиг, єв уламжлал, соёл заншлаа бvрнээ илтгэх євєрмєц тєрхтэй “Монгол” хот болон хєгжих нь та бидний тєдийгvй хойч ирээдvйнхний тав тухтай, сэтгэл ханамжтай, бvтээлч, идэвхитэй мєн хvсэл эрмэлзэл дvvрэн эрvvл амьдралын баталгаа мєн юм.
Бvтэн сайн єдрийн єглєє Гочоо босоод, нойроо сэргээж цэвэр агаар амьсгалахаар цонхоо онгойлгоно. Цээжнээ сэрvv татах цэнгэг агаар єрєєнд урсан орж, ємнє зvгт Богд уул ногоорон дvнхийнэ. Гадаах цэцэрлэгт шувууд жиргэж, ногоон зvлэг, бутан хайсны цаахна сархинаг тооно хэлбэртэй сvvдрэвчид євєє эмээ нар хууч хєєрч, зарим нь аль хэдийнээ шатрын єрєг, даалуу ємнєє єрсєн харагдана. Байрны багачуул цэцэрлэгийн дундах тоглоомын талбайд vймэлдэн модон морь унаж, наахна нь нялх vрээ салхилуулах эхчvvд цэцэгт мандлын дэргэд сууцгааж бvvвэйн дуу аялна. Харин орой vдшээр ихэвчлэн хос залуус болзож байдаг байрны цэцэрлэг дэх эртний баатрын хєшєєний дэргэд нэгэн бvсгvй хэн нэгнийг хvлээх мэт ганцаар зогсох ажээ. Гочоо угаалгын єрєєнєєс “vнєєдєр хэдvvлээ юу хийх вэv Цэцэрлэгт хvрээлэнд mоглолттой гэсэн, эсвэл галерейд гарсан шинэ vзэсгэлэн vзэх vvv” гэж асуух нь дуулдана. Хvv нь “Юуны тоглолт вэv, баатар байх ууv...” гэж шалгаана.
Уг нь ийм байдаг бол сайхан аа...