home

ARTS NETWORK - ARTS AND CULTURE MONTHLY PAGE on UNUUDUR daily newspaper

(ISSUE # 1)The Arts and Culture in the programs of Parties in the Election -Соёл урлаг намуудын мєрийн хєтєлбєрт

Та бидний амьдралын хэмнэл бол ажил ба амралт. Ажиллаад л, дараа нь амрах, тэгээд ажиллах. Мэдээж энд ууж идэх, унтаж амрах физиологийн хэрэгцээг тооцоогvй. Ажиллах нь юуны тєлєє гэдэг нь ойлгомжтой, харин амрах vедээ юу хийдэг нь та бидний соёлын хэрэгцээг, чухамдаа хэн болохыг, хувь хvний тєлєвшлийг тодорхойлдог. Энэ нь бидний vг яриагаар харилцах, мэдлэгээ тэлэх, бvтээн туурвих, уран сайхнаас гоо зvйн таашаал эдлэх зэрэг амарч байх vедээ хийдэг ном унших, єєрийгєє зугаацуулах, саатуулах, vvнээсээ таашаал авах тэдгээр vйлдлvvд юм1. Бид харин яаж амардаг вэ?

Судалгаагаар нийт оролцогчдын 33% нь телевиз vздэг, харин гэрийн ажил хийх 21%, ном сонин унших нь 18% эзэлдэг байхад соёл урлагаар vйлчлvvлэх, єєрийгєє хєгжvvлэх нь дєнгєж 1% эзэлдэг байх юм3. Энэ нь хvний соёлын хэрэгцээний тєлєвшил тєдийгvй амьжиргааны тvвшин, амьдралын орчин нєхцєл, боловсрол, єєрийгєє хєгжvvлэх эрмэлзэл, идэвхитэй эрvvл амьдралын хэв шинж єнєє цагт хэр байгааг харуулна. Хvний соёлын хэрэгцээний тєлєвшил нь гэр бvл, єссєн орчин, найз нєхдєєс нь хамаарч, цаашдын амьдрал, сэтгэл ханамж, vнэт зvйл, хvсэл эрмэлзлийг бvрдvvлдэг учир хvний сайн муу зуршил, сэтгэлийн хат, єєдрєг чанар гээд бvхэнд нєлєєлдєг нь тодорхой1. ?нєє vед нийтлэг дvр зураг болох ОНМХ-ийн хэрэгтэй хэрэггvй мэдээллээр тархиа цэнэглэж, гадуур сэлгvvцэх, шоу цэнгээний газар хэсэх, архидан согтуурах зэргээр чєлєєт цагаа єнгєрєєх нь иргэдийн соёл урлагийн хэрэгцээний ба хувь хvний тєлєвшил  хэр болохыг илэрхийлж буй. Иймд хvvхэд залуусыг соёлын хэрэгцээгээ зєв хангаж, зєв хvн болж тєлєвшихєд анхаарах нь чухал. Харин тэдэнд єнєєдєр соёл урлагийн vйлчилгээ, чанар, хvртээмж, урлагийн боловсрол, єв уламжлалаасаа суралцах боломж vнэндээ туйлын дутагдаж байна.
Тэгэхээр манай соёл урлаг цаашид иргэдийнхээ гоо зvйн хэрэгцээг хангах, єєрийгєє тєдийгvй улс орноо хєгжvvлэх бvтээлч эрмэлзэлтэй, эх оронч сэтгэлтэй иргэн болгон тєлєвшvvлэх vvргээ бvрэн хэрэгжvvлэхийн тулд цаашид хэрхэн хєгжих ёстой вэ? Энэ талаар гаргасан тєрийн бодлого, хууль тогтоомж бишгvй бий.
1996 онд Монгол улсын засгийн газраас батласан “Соёлын бодлого”-д зааснаар Монгол улсын тєр нь “улс орондоо хvмvvнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хєгжvvлэхэд соёлын гvйцэтгэх vvргийг эрхэмд vзэж, Монголын соёл нь тус улсын тусгаар тогтнол, аюулгvй байдлын нэгэн баталгаа, монголчуудын vндэсний бахархал, эв нэгдлийн уг сурвалж, хєгжил дэвшлийн чухал хєшvvрэг мєн болохыг онцлон анхаарч, хvн амд vзvvлэх соёлын vйлчилгээг єргєтгєх, урлагийн бvх тєрлийг хєгжvvлэх, соёлыг єргєн утгаар ойлгож, тvvнийг нийгэм, эдийн засгийн бусад салбартай нягт холбох зорилгоор” тогтвортой баримтлах соёлын бодлогыг тодорхойлжээ.
Угаас монгол тvмэн тєрт улсаа байгуулан туурга тусгаар тогтнох болсон цагаасаа баримталж ирсэн соёлын бодлогын vзэл баримтлалтай байж, vvнийгээ vе уламжлан баримталж ирсэн тvvхтэй. “Тєрийн сvлд єршєє” гэж залбирдаг, тvмэн олноо эерэн асарч яв гэж сургадаг, урлаг соёлоо дээдлэн биширдэг, уламжлал заншлаа залгамжлан хєгжvvлж явдаг монгол тvмэн тvvхэндээ дєрвєн том соёлын давалгааг vзсэн гэж vздэг. ?вєг дээдэс соёлын давалгаа бvрт арчигдаж уусалгvй, харин ч єєрийн уламжлал соёлын євєрмєц тєрхєє хадгалан улам бvр баяжуулж бvтээн туурвисаар иржээ. ?нгєрсєн зуунд монголчууд єрний соёлд суралцаж, соёлын амьдрал нь 1990-ээд оны эхэн vе хvртэл vндсэндээ социалист чиг баримжаатай олон нийтийн гэгээрэл, боловсрол, хvмvvжлийн нэгдмэл зорилгод vйлчилж ирсэн2. Харин ардчилал ялснаар бvтээн туурвих эрх чєлєєтэй болсон ч улсын тєсвийн санхvvжилт эрс багасч, шинэ тогтолцоот нийгэмд соёл урлагийн салбар санхvv, эдийн засгийн, материаллаг бааз ба хvний нєєцийн хvрэлцээ хангамжийн хомсдолтой тулгаран vйл ажиллагаагаа тогтвортой явуулах, хєгжих, иргэдийн соёл урлагийн хэрэгцээг хангах чадавхи буурав. 1990-ээд онд урлаг соёлыг хєгжvvлэх чухал баримт бичгvvд батлагдан гарч эрх зvйн орчныг бvрдvvлж чадсан ч vндэсний соёл урлагийг хєгжvvлэх, нийгэм эдийн засгийн тулгуур асуудлууд хараахан цогцоор бvрэлдээгvй, мєн vндэсний онцлогт тохирсон соёл урлагийн шинэ vйлчилгээ, удирдлага, боловсролын тогтолцоог бий болгож чадаагvй зэрэг тулгамдсан асуудлууд байсаар байна.
Ард тvмний соёлын хэрэгцээг дээшлvvлж, урлаг уран сайхнаар єєрийгєє хєгжvvлэх, ирээдvйд идэвхи эрмэлзэлтэй иргэн болгон тєлєвшvvлснээр нийгмээ эрvvлжvvлж болно. Соёл урлагийн салбарын vйлчилгээг чанаржуулах, шинэ уран бvтээл туурвих, иргэдэд хvргэх нєхцлийг сайжруулахын тулд тєрєєс чадварлаг боловсон хvчин бэлтгэх, чанартай уран бvтээл туурвих, нийгмийн хангамж, ажиллах орчин нєхцєл, материаллаг баазад анхаарах ёстой. Энэ нь тєрєєс зєвхєн мєнгє нэхээд байгаа хэрэг бус, соёл урлагийн салбарт татварын хєнгєлєлт, шууд бус санхvvжилтээр дэмжих, орлого олох, vvнийхээ тодорхой хувийг захиран зарцуулах эрх олгох, иргэний нийгмийн ба хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллах, ачаагаа vvрvvлэх зэрэг арга хэмжээг авах нь зєвхєн соёл урлагийн салбарт тєдийгvй тєрд єєрт нь ашиг тустай. Эдгээр арга замууд нь уран бvтээлчдийн бvтээл туурвих, vзэгчдэд хvртээх идэвхи эрмэлзлийг нэмэгдvvлэх тєдийгvй бэлэнчлэх сэтгэлгээг арилган, vзэгчдийн урлагийн боловсролыг дээшлvvлэх, олон нийтийн хvмvvжил тєлєвшил, гоо сайхны хэрэгцээг хангах, улмаар нийгмийн хєгжилд хувь нэмэр оруулах юм. Нэгэнт ОНМХ нийт иргэдийн соёлын хэрэгцээгээ хангах гол хэрэгсэл болдгийн хувьд нийгэм соёлын салбар хєгжихийн хэрээр ОНМХ дэх соёл урлагийн чиглэлийн агуулгын чанар, тоо, тєрєл чиглэл нэмэгдэж, иргэдийн хvмvvжил тєлєвшилд эерэгээр нєлєєлнє. Иймд соёл урлагийн салбарын хєгжлийн асуудлыг зєвхєн тухайн салбарын бус харин илvv єргєн хvрээнд томъёолох шаардлагатай. 
ОНМХ-ээр соёл урлагийг тvгээх сурталчилах нь зєвхєн урлагийн боловсрол, хувь хvний тєлєвшил, соёл урлагийн хvртээмжийг дээшлvvлэх тєдийгvй олон нийт, бизнесийн салбарынханд соёл урлагийн хэрэгцээ шаардлага, vр нєлєєний талаар таниулж тэднээс ирэх дэмжлэг туслалцааг нэмэгдvvлэн соёл урлагийн салбарыг эрчимтэй хєгжvvлсэн туршлага Болгарт бий.4
Харин 1990 онд ардчилал ялснаас хойших 18 жилийн хугацаанд ерєнхий сайд С.Баярын засгийн газар анх удаа 2007 онд соёл урлагийн салбарт олгох тєсвийн санхvvжилтийг даруй 20 хувиар нэмэгдvvлж, “2008-2020 оны соёл урлагийг хєгжvvлэх Мастер тєлєвлєгєє”-г боловсруулах шийдвэр гарган, ажлын хэсгvvдийг байгуулав. Мєн иргэний байгууллагуудтай хамтран ажиллах санаачилгыг гаргасан нь соёл урлагийн салбарын хєгжилд тєрийн бус байгууллагын оролцоог дэмжсэн, “хонгилын vзvvрт харагдах гэрэл” болсоны сацуу соёл урлагийнхны салбарынхны идэвхигvй гар тосож, тэнгэр харсан байдлыг арилгах сануулга болсон ч гэж хэлж болно. Соёл урлагийн салбарынхан бид єєрсдєє єєрсдийн тєдийгvй нийгмийн эрх ашгийн тєлєє зоригтой санаачилгатай дуугарч, “ниргэсэн хойно нь хашгирах“ бус, сонгуулиар  намууд мєрийн хєтєлбєрєє боловсруулахаас ємнє єєрсдийн санал бодол, vзэл баримтлалаа илэрхийлж байх ёстой. Харин энэ удаа бид хожимдсон боловч соёл урлагийн цаашдын хєгжлийн чиг хандлагын тухай єрсєлдєж буй намуудын мєрийн хєтєлбєрт хэрхэн тусгасныг харъя. Та бидний амьдрал, нийгмийн хєгжил дэвшил, цаашдын чиг хандлагыг одоо сонгогдох тєр засаг чиглvvлж авч явна. Тэд хvний хєгжилд хамгийн чухал хєшvvрэг болдог соёл урлагийн талаар хэрхэн авч vзэж вэ?
Ардчилсан намын мєрийн хєтєлбєр5-т тусгаснаар АН нь “Ардчилсан Нам нь эрдэмтэй, эрvvл монгол хvнийг эх орны маргааш гэж итгэдэг. Боловсрол, шинжлэх ухаан, эрvvл мэнд, соёл, биеийн тамир, спортын салбарын хєгжилд зарцуулах хєрєнгийг ємнєх жилийн тєсвєєс байнга нэмэгдvvлж тєлєвлєнє, бvх шатны сургуульд иргэний боловсрол олгох сургалтыг дэмжинэ”, гээд “Манайд ирээрэй” хэсэгтээ “Монгол орны тvvхийн гайхамшиг, унаган байгаль, хvн ардын маань уламжлалт ёс заншил, євєрмєц онцлог зэрэг нь аялал жуулчлалыг татах таатай нєхцєл гэж бид vзэж байна. Аялал жуулчлал нь Монголд хєгжих ирээдvйтэй бас vндэсний уламжлал, соёл, байгаль орчин, ард иргэдэд ээлтэй, єгєєжтэй бизнес юм, байгаль орчныг хамгаалах, vндэсний уламжлал, тvvх ёс заншлыг сэргээх vйлстэй уялдуулан аялал жуулчлалын бодлогыг хэрэгжvvлж, аялал жуулчлалын тусгай бvс, цогцолбор газруудыг  байгуулна, Монгол бол бусад орны ард иргэдэд vзvvлэх, таниулах євєрмєц тvvх соёл, єв уламжлалтай орон” гэжээ. Харин уламжлалт єв соёлоороо аялал жуулчлалыг татахын сацуу даяаршлын эринд єв соёлоо хэрхэн авч vлдэх вэ гэдэг асуулт бид бvгдэд нээлттэй vлдэнэ.
Харин Иргэний эвслийн мєрийн хєтєлбєрт “Нийгмийн тогтвортой байдлыг хангахын тулд зєвхєн эдийн засаг, улс тєр тєдийгvй vзэл санаа, ёс суртахуун, соёл урлаг, боловсрол, шинжлэх ухаан, спорт, эрvvл мэнд, гэр бvл, аюулгvй байдал, экологи зэрэг нийгэм бvрдvvлэгч vндсэн хvчин зvйлvvдийг цогцоор нь хєгжvvлэх шаардлагатай.Олон нийтийн радио, телевизийг улс тєрчдийн хяналтаас бvрэн гаргаж, хvчирхийлэл, садар самуун, гаж vйлдэл зэргийг єдєєгч мэдээллийн терроризмыг таслан зогсооно” гэж тусгасан нь соёлын хэрэгцээнд хамаарах мэдээллийн дарангуйлал, соёлын адилслын асуудлыг хєнджээ.
Харин ?ндэсний Шинэ Намын мєрийн хєтєлбєрт “Хvvхэд єсвєр насныхныг vндэсний vзлээр хvмvvжvvлэх, нийгмийн харилцааны баялгийг хєгжvvлэхэд чиглэсэн уран бvтээлчдийн бvтээл туурвилыг тєрєєс дэмжинэ” гэсэн байна.
Бvгд Найрамдах Намын хувьд “6-16 настай хvvхдvvдэд багш тєвтэй сургалтаар суурь боловсрол, хvмvvжил олгоно. 16-18 насанд мэргэжлийн сургалттай бvрэн дунд чанартай боловсрол олгож, хvvхэд бvрт хvмvvжил, мэргэжил, тєлєвшил заавал олгоно” хэмээн хувь хvний хєгжлийн асуудлыг томъёолжээ.
МАХН-ын мєрийн хєтєлбєрийн “Монгол хvний оюуны чадварыг хєгжvvлэх зорилт” хэсэгт “Сумдын соёлын тєвийг шинэчлэн тохижуулж байнгын ажиллагаатай болгоно, Бvх музейг цахим дохиоллын хамгаалалттай болгож, музейн сан хємрєгийг баяжуулах зардлыг 3 дахин нэмэгдvvлнэ, “?ндэсний урлагийн ордон” байгуулна, Соёлын ажилтан, уран бvтээлчдийн бvтээл, туурвилыг тєрєєс дэмжих хєрєнгийг 2 дахин нэмэгдvvлнэ, Мэргэжлийн урлагийн байгууллагын шилдэг бvтээл, туурвилыг хєдєєгийн иргэдэд хvргэх vйлчилгээг тєрєєс дэмжинэ, Монгол орныхоо байгаль, тvvх, соёлыг гадаад ертєнцєд сурталчлан таниулах, бусдын ололт, дэвшлийг эх орондоо нэвтрvvлэхэд чиглэсэн идэвхитэй vйл ажиллагаа явуулна” гэсэн тодорхой заалтууд оржээ.
Харин “сум бvрийг телевизийн 10 суваг vзэх боломжоор хангана” гэсэн нь даяаршлын мэдээллийн шуурганы таарахгvйг нь хааж хорих, тохирохыг нь нээж оруулах асуудлыг та бидний ємнє мєн адил нээлттэй vлдээж байна.

Энэ нийтлэлийг бичихдээ нийгэм, эдийн засаг, тєр, эрvvл мэнд, боловсрол гээд бусад салбар хамаагvй, соёл урлагийг л хєгжvvлэх хэрэгтэй гээд байгаа юм биш. Соёл урлаг нь зєвхєн хувь хvний хєгжлийг дэмжин тєлєвшvvлэх, vндэсний дархлаа тєдий бус Монгол орны нэрийн хуудас болж, аялал жуулчлал, эдийн засаг, боловсрол зэрэг бусад бvхий л салбартай харилцан уялдаатай хєгжиж, тэдгээрт vр ашгаа єгєн, нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдэхэд дорвитой хувь нэмэр оруулж чадна. Эдийн засгийн хvрээнд тухайн нутаг нутгийн гар урлалын євєрмєц уламжлалыг дэмжин иргэдэд орлого олох, амьжиргаагаа дээшлvvлэх, ажлын байр бий болгох, амьдрах чадварт суралцуулах, бvтээлч сэтгэлгээг хєгжvvлэх зэрэг олон ач холбогдлыг авчирч болно. Урлагаар дамжуулан боловсрол мэргэшил олгох, ур чадвар эзэмшvvлэх, албан боловсролд урлагийн боловсролыг нэвтрvvлэх нь хvvхдийн сурах идэвхи сонирхол, сургалтын чанар, vр дvнг дээшлvvлэх, олон талын мэдлэгийг нэг дор олгох авч холбогдолтой. Энэ мэтчилэн соёл урлагийн нийгэмд гvйцэтгэх vvрэг, ач холбогдол туйлын єргєн цар хvрээтэй.
Соёл, урлагийн vйлчилгээг иргэдэд ойртуулан, тэгш хvртээмжтэй болгох, урлагийн бvх тєрлийг хєгжvvлэх, ялангуяа vндэсний уламжлалт урлаг, ёс заншил, тvvх, соёлын дурсгалт зvйл, утга соёлын євийг дээдлэн, vр удам хойч vедээ євлvvлэх, соёлыг єргєн утгаар ойлгож, тvvнийг нийгэм, эдийн засгийн бусад салбартай нягт холбоход соёл урлагийн салбарын vйл ажиллагааны vндсэн чиглэл зорилго оршиж байдаг.
Хvн тєрєлхтний анх vvссэн цагаасаа хойш бvтээж бодитоор vлдээсэн ганцхан зvйл нь соёл, урлаг гэдэг. Бид ч бас євєг дээдсийн оюуны охь, ухааны шимээр бvтсэн нандин уламжлалыг євлєн хойч vедээ дамжуулж, єєрсдийн амьдарч буй цаг vеийн євєрмєц соёл, урлагийг бvтээж vлдээнэ. Соёл урлаг хэрэггvй гэж vv? Тєр улс vндэстний уруудан доройтох, єсєн дэвжихийг шийддэг билээ. Тєрийн сvлд єршєєг...  

Соёлын бодлогын хамгийн анхдагч зорилго бол хувь хvн бvрийн амьдралыг vзэх, єєрийнхєєрєє таних ухамсарт vзэл, vнэт зvйлийг тєлєвшvvлэх бєгєєд иргэдийг амьдралдаа илvv ухаалаг зєв сонголт хийхэд туслах явдал юм.
Пьер Жунье6

 

1  Милена Драгичевич-Шешич, Бранимир Стойкович “Урлагийн менежмент ба маркетинг”           Улаанбаатар 2001 
2 Ж.Долгорсvрэн *Соёлын бодлогын тvvхэн тойм”
3  БСШУЯам, “Соёлын vйлчилгээ хvний хєгжилд” Улаанбаатар 2007
4 Монголын Урлагийн Зєвлєл “Урлагийн бодлого ба санхvvжилт”, Улаанбаатар  2003
5 www.sanal2008.mn вэб хуудас
6 Max Wyman ‘The Culture Matters – The Defiant Imagination’, Canada

 



© Copyright 2003-2009. ACM
® All rights reserved. This site was developed and designed by OnlineMongolia.



Contact us

Tel: 976-11-319017
Fax 976-11-319015
E-mail: artscouncil@magicnet.mn