home

ARTS NETWORK - ARTS AND CULTURE MONTHLY PAGE on Daily News, daily newspaper

(ISSUE # 5) Creative Industry - Бvтээлч vйлдвэрлэл ба олон улсын туршлага

Соёл урлаг дэлхийн эдийн засгийн хєгжилд дорвитой хувь нэмэр оруулж буй томоохон салбарт зvй ёсоор тооцогдох болжээ. Сvvлийн 20 жилд бvтээлч vйлдвэрлэл маш эрчимтэй хєгжиж эдийн засгийн голлох хvчин зvйл болсон нь дэлхийн эдийн засагчдын анхаарлыг ихээр татаад байгаа ба олон улсын тvвшинд улс тєр, нийгэм эдийн засгийн бодлогод шинэ агуулгыг бий болгов. 2000-2005 онд бvтээлч vйлдвэрлэлийн єсєлт дэлхийн тvвшинд жил бvр дунджаар 8,57 хувиар нэмэгдvvлж буй бvтээлч vйлдвэрлэл гэж чухам юу вэє

1980-аад оны vед техник технологийн эрс дэвшил гарч, кино урлаг, дуу хєгжим, шоу бизнес эрчимтэй хєгжсєнтэй холбоотойгоор олон улсын тvвшинд бvтээлч vйлдвэрлэл хэмээх ойлголт анх гарч ирсэн бєгєєд эдvгээ олон улсын жишигт “хувь хvний бvтээлч сэтгэлгээ, ур чадвар, авьяас билгээс эх сурвалжтай, оюуны ємч, зохиогчийн эрхийн дагуу ажил мэргэжил болон эд хєрєнгє vvсгэх боломжтой vйлдвэрлэлийн салбаруудыг нийтэд нь бvтээлч vйлдвэрлэл гэнэ” хэмээн тодорхойлсон байна.

Бvтээлч vйлдвэрлэл, мєн “бvтээлч эдийн засаг” гэж нэрлэгддэг энэ салбарт оюуны ємч, зохиогчийн эрхтэй холбоотой утга зохиол, ном хэвлэл, дуу хєгжим, тоглоом зэрэг бvтээл туурвил болон зар сурталчилгаа, олон нийтийн харилцаа, шууд маркетинг зэрэг бvтээлч vйлчилгээг хамруулдаг. Мєн vvнд дvрслэх урлаг, уран сайхны амьд тоглолт, vнэт эдлэл, гоёл чимэглэл болон загвар зохион бvтээх зэрэг гоо зvйн єндєр мэдрэмж, ур чадвар шаардсан мєн зарим талаар арилжааны шинжтэй салбаруудыг ч багтаахын зэрэгцээ аялал жуулчлал, спорт зэргийг оруулах нь бий.

Харин олон улсын тvвшинд албан ёсоор томъёолохдоо хэвлэн нийтлэл, кино, видео, гэрэл зураг, телевиз радио, дуу хєгжим, дvрслэх урлаг, тайзны урлаг, уран барилга, урлаг, дизайн, хувцас загвар, гар урлал, зэрэг vндсэн 7, цахим хэвлэл, зар сурталчилгаа, компьютер, компьютерийн тоглоом зэрэг дэд 4, нийт 11 бvлэгт ангилан хамруулсан байдаг.

Товчхондоо “бvтээлч vйлдвэрлэл”-ийг соёл, урлаг, бизнес болон технологийн салбарын нийлбэр, оюуны хєрєнгєд тулгуурласан бvтээгдэхvvн буюу vйлчилгээг бvтээх, vйлдвэрлэх, тvгээх цогц vйл ажиллагаа хэмээн тодорхойлж болно.

Судалгаанаас харахад 1999 оны байдлаар бvтээлч vйлдвэрлэл дэлхийн нийт эдийн засгийн бvтээмжийн 4 хувийг эзэлж байсан бол эдvгээ 13%-д хvрсэн байна.

Их Британид нийт ажиллах хvчний 4% буюу 1 сая хvн дизайн, хэвлэл мэдээлэл, телевиз радио зэрэг бvтээлч vйлдвэрийн салбарт ажиллаж байгаа нь харьцангуй єндєр vзvvлэлт бєгєєд 2001 оны байдлаар жилд 122,2 тэрбум фунт стерлингийн ашигтай ажиллаж, энэ тоо жил ирэх тутам єсєн нэмэгдэж байна.

ХБНГУ дахь бvтээлч vйлдвэрлэлийн салбарт 200 000 гаруй аж ахуйн нэгж байгууллага, хувь уран бvтээлчид ажиллаж, жилийн нийт эргэлт нь 2004 онд ДНБ-ий 2,6% буюу 117 тэрбум евро хvрч, 2006 он гэхэд эдийн засгийн хєгжлийн єсєлтийн тvвшнээс 3 дахин хурдацтай хєгжсєн vзvvлэлттэй байна.

2006 оны 11-р сард Европын Холбооны Зєвлєлєєс эрхлэн гаргасан “Европын соёлын эдийн засаг” тайланд дурдсанаар 2003 онд бvтээлч vйлдвэрлэлийн эдийн засаг европын ДНБ-ий 2,6% буюу 654 тэрбум еврогийн ашигтай ажиллажээ. 2004 онд европын нийт ажиллах хvчний хувь буурсан байхад бvтээлч салбарт ажиллах хvний тоо даруй 1,9%-иар нэмэгдсэн нь химийн vйлдвэр, автомашин болон тоног тєхєєрємжийн vйлдвэрлэл, хvнсний vйлдвэрийн салбартай адил тvвшинд байгаа ажээ. Иймд Европын холбооны зvгээс бvтээлч vйлдвэрлэлийг “Европын эдийн засгийн зvтгvvр хvч” хэмээн тодорхойлж, европыг “дэлхийд єрсєлдєх хамгийн эрчимтэй єсєлт бvхий мэдлэгт тулгуурласан эдийн засаг болгох” Лиссабоны тунхагийг хэрэгжvvлэхэд хувь нэмэр оруулна хэмээн vзсэн байна.  

Харин АНУ-ын хувьд бvтээлч vйлдвэрлэл нь эдийн засгийн маш том салбарт тооцогдох бєгєєд 2008 оны 1-р сарын байдлаар нийт 3 шахам сая хvн 610 000 урлагийн байгууллагад ажиллаж, эдийн засгийн жилийн эргэлт нь 166,2 тэрбум ам доллар хvрчээ. 

Бvтээлч vйлдвэрлэл хожуу хєгжиж эхэлсэн Ази дахинд сvvлийн арван жилд “тэсрэлт болж байна” хэмээн дэлхий дахинд хvлээн зєвшєєрч байна. 2008 оны 11-р сард Тайваны Соёлын зєвлєлєєс мэдэгдэхдээ Тайваныг бvтээлч vйлдвэрлэлийн тєв болгон хєгжvvлэх бодлого баримталж, тєрєєс ирэх таван жилд 1,5 тэрбум ам долларын хєрєнгє оруулалтыг хийх тухай мэдэгджээ. БНХАУ сvvлийн 4-5 жилд аж vйлдвэрлэлийн бус, “оюуны” эдийн засагт шилжих бодлого баримталж, бvхий л томоохон хотуудын vйлдвэрийн дvvрэг болон томоохон vйлдвэрийн газруудын байшин барилгуудыг бvтээлч vйлдвэрлэлийн тєв болгон, урлан, ажлын байр, санхvvжилт, зээл болон татварын хєнгєлєлт олгож, 11-р таван жилийн тєлєвлєгєєндєє бvтээлч vйлдвэрлэлийг эдийн засгийн тулгуур салбар болгон хєгжvvлэх тухай заасан ба одоогоор 1200 гаруй их дээд сургуульд бvтээлч vйлдвэрлэлийн чиглэлээр нийт 100000 гаруй оюутныг сурган мэргэшvvлж байгаа аж.

Эдийн засгийн салбарт оруулах хувь нэмрээрээр аж vйлдвэржилтээс илvv чухалд тооцогдож буй “шинэ эдийн засаг” буюу бvтээлч vйлдвэрлэл дэлхий даяар эрчимтэй хєгжих болсон vндсэн шалтгаан нь єнєєгийн нийгмийн соёлын харилцааны шинэ vе, техник технологийн хурдацтай хєгжил болон даяаршил гэж vзэж болно.

Хvн тєрєлхтний бvтээн буй болгосон нийгмийн хєгжил урагш дэвших тусам олон нийтийн соёл, хэрэгцээ улам дээшилж, техник технологийн vсрэнгvй хєгжил нь зах зээлийг идэвхижvvлэн аж vйлдвэрлэлийг эрчимжvvлж, интернэт болон даяаршил нь хил хязгаарыг даван улс орнуудыг дамнасан холбоо харилцаа, хамтын ажиллагааг єрнvvлэхэд ихээхэн vvрэг гvйцэтгэх боллоо.

Олон нийтийг татахын тулд байнга шинийг сэтгэх, бvтээн туурвих, ашиг орлогоо нэмэгдvvлэх єрсєлдєєн нь олон улсад бvтээлч vйлдвэрлэлийг хєгжvvлэх бас нэгэн хvчин зvйл болж, улс орнууд эдийн засгийн єндєр ашиг авчрах чадамжтай энэ салбарыг хєгжvvлэх бодлого баримтлан хэрэгжvvлж байгаа нь мєн ихээхэн тvлхэц болж байгаа юм.

Олон зуун тэрбум долларын эргэлт бvхий бvтээлч vйлдвэрлэл єргєжихийн хэрээр энэ салбарт vйл ажиллагаа явуулах байгууллага, чєлєєт уран бvтээлчид нэмэгдэж, олон нийтийн сонирхол, хэрэгцээ ч мєн ийш хошуурч байгаа нь сvvлийн хэдхэн жилийн дотор уг салбарыг дэлхийн эдийн засгийн томоохон тулгуур хvчин зvйл болоход нєлєєлсєн нь гарцаагvй.

Бvтээлч vйлдвэрлэлийн хvртээмж vзэгч, олон нийтийн урлагийн боловсрол, урлагийн хэрэгцээ шаардлага, амьдралын чанарыг дээшлvvлж, бvтээлч сэтгэлгээг хєгжvvлэн улмаар vзэгч олон нийтийг ч энэхvv бvтээлч vйлдвэрлэлд татан оролцуулж, бvтээлч vзэгчдийн бvхэл бvтэн vеийг тєрvvллээ. Бvтээлч vйлдвэрлэлийн нэгэн салбар болох цахим технологи, компьютер программ болон интернэт нь дижитал урлагийг бvтээгч шинэ vеийнхнийг тєрvvлж, тэд єєрсдийн бvтээлээ олон нийтэд толилуулах, борлуулах болж, хэдэн сая гишvvнтэй томоохон вэб сайт, онлайн форумууд ч олноор бий болжээ.

Энэ нь дэлхийн аль ч єнцєг буланд тухайн бvтээлийг толилуулах боломжийг нээж хvртээмжийг хил хязгааргvй болгож байгаа ч нєгєє талаас хэдэн сая бvтээлийн сан дотроос тухайн бvтээлийг сонгох, vзэх, худалдан авах нь мєн маш их єрсєлдєєнтэй, бэрхшээлтэй асуудал байдаг. Энэ нь бvтээлч vйлдвэрлэлийн гинжин холбоо буюу бvтээлийн чанар, онцгой байдал, шинэлэг санаа болон зар сурталчилгаа зэргийг идэвхижvvлж, улам хурдацтай хєгжих шалтгаан болдог.

Харин бvтээлч vйлдвэрлэлийн хєгжлийн энэ чиг хандлага нь зvй ёсны vзэгдэл боловч мєн нєгєє талаар “жинхэнэ урлаг ба жинхэнэ vзэгч”, “сайн дурын уран бvтээлч ба сонирхогч”-ийн талаарх асуудлыг vvсгэдэг. єзэгчид зєвхєн vзэж сонирхохын зэрэгцээ єєрсдєє бvтээн туурвих болсон нь vзэгчдийн бvтээлч идэвхитэй байдлыг сэргээж, урлагийн боловсролыг дээшлvvлдэг боловч энд урлагийн чанарын тухай асуудлыг хєндєх хэрэгтэй болно.

Мэргэжлийн уран бvтээлчид, урлагийн байгууллага болон техник технологийн дэвшилд дулдуйдсан бvтээл туурвигч, сонирхогчид нарын ур чадвар, авьяас билэг, гоо зvйн мэдрэмж, бvтээлийн vнэлэмж болон оюуны бvтээлийн талаарх маргаан нь урлаг судлаач, эдийн засагчид болон бvтээлч vйлдвэрлэлийн салбарынхны дунд хурцаар єрнєж, vvнтэй зэрэгцэн хvний эрх, нийгмийн шударга ёс, хувь хvний vзэл бодлоо илэрхийлэх, бvтээн туурвих эрх чєлєєний тухай асуудал чухлаар тавигдаж байна.

Мєн бvтээлч vйлдвэрлэл нь оюуны ємчид суурилдаг учир бусдын бvтээлийг зєвшєєрєлгvй ашиглах, борлуулах, зохиогчийн эрхийг зєрчих, оюуны ємчийн хулгай болон бусад асуудлууд олон улсын тvвшинд хурцаар тавигдаж, уран бvтээлчид, бvтээлч салбарынхны бvтээл туурвилынхаа vр єгєєжийг нь хvртэх боломжийг сайжруулах, эрхийг хамгаалах нь олон улсын тvвшинд тулгамдсан асуудал болоод байна.

Оюуны ємчийн хулгайд хамгийн ихээр єртдєг, бvтээлч vйлдвэрлэлийн хамгийн том салбар нь шоу бизнес болон дизайн, зар сурталчилгаа юм. Шоу бизнес буюу “арилжааны” хэмээх ангилалд кино урлаг, дуу хєгжим, гэрэл зураг болон олон нийтэд зориулсан ашиг олох зорилготой урлагийн чиглэлvvд багтах ба vvний хамгийн тод жишээ нь АНУ-ын Холливуд, Энэтхэгийн Болливуд зэрэг юм. 1911 онд анхны кино студи vvдээ нээж байсан Холливуд эдvгээ жилд 35мм-ийн 450-500 кино vйлдвэрлэж, жилд 1,5 тэрбум тасалбар зєвхєн дотооддоо борлуулан, 40 тэрбум ам долларын ашиг олдог байна. Харин Энэтхэгийн Болливуд жилд 800 кино vйлдвэрлэдэг бол жилд 1300 кино vйлдвэрлэдгээрээ Нигери улс дэлхийд тэргvvлдэг аж.
 
Бvтээлч vйлдвэрлэлийн хєгжил, олон нийтийг хамарч буй байдал, ашиг орлого болон бусад vзvvлэлтvvд нь соёл урлагийн зугаацуулах, хvмvvжvvлэх, соён гэгээрvvлэх, гоо зvй болон уран сайхны зэрэг нийгэмд гvйцэтгэх vvрэг тєдийгvй соёл урлагийн эдийн засагт оруулах хувь нэмрийг тодорхой харуулж байна. Тухайлбал Сингапурт соёл урлагийн vйл ажиллагаанд зарцуулсан 1 сая ам доллар бvр 1,66 сая ам доллар болон єсдєг гэж мэдэгдэж байгаа нь банк санхvv, шатахуун vйлдвэрлэлийн салбараас ч илvv ашигтайд тооцогдож байна. 

Бvтээлч vйлдвэрлэл нь  vндэсний эдийн засгийг хєгжvvлэх чухал хvчин зvйл мєн гэх бодлогыг олон улс орнууд хvлээн зєвшєєрч, даган баримталж байгаа бєгєєд 2000-2005 онд дэлхийн бvтээлч vйлдвэрлэлийн салбарт эзлэх хєгжиж буй орнуудын бvтээлч vйлдвэрлэлийн хувь 29-єєс 41 болж нэмэгджээ.

Бvтээлч vйлдвэрлэл нь аж vйлдвэрийн салбараас дэд бvтэц, системчилсэн тогтолцоонд баригддаггvй, нээлттэй байдлаараа давуу талтай бєгєєд 2004 оны байдлаар нийт бvтээлч vйлдвэрлэлийн салбарын гол цєм буюу 98%-ийг цєєхєн хvнтэй байгууллага, бие даасан уран бvтээлчид эзэлж, нийт салбарын орлогын 30%-ийг олсон байна. Энэ нь ажлын байр шинээр бий болгох, орлогыг нэмэгдvvлж ядуурлыг бууруулах, соёл урлагийн vйлчилгээний хvртээмжийг сайжруулах, нийгмийн бусад тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд аж vйлдвэрлэлийн салбараас дутуугvй хувь нэмэр оруулж болохыг баталж байна. Тухайлбал Европын химийн буюу автомашины vйлдвэрлэлд дунджаар 4500-5000 фирм vйл ажиллагаа явуулдаг бол бvтээлч vйлдвэрлэлийн салбарт хэдэн зуун мянган байгууллага, компани єєрсдийн бvтээлч шинэлэг санаа, оюуны ємчид дулдуйдан vйл ажиллагаагаа амжилттай явуулж, ашиг орлого олж байдаг.

Хєгжиж буй орнуудын хувьд зах зээл бага, vйл ажиллагаа явуулах зардал єндєр, худалдаа арилжааны боломж хязгаарлагдмал гээд олон бэрхшээл байдаг ч технологийн дэвшил нь бvтээгдэхvvн болон vйлчилгээний зардал єртгийг багасгаж, газар нутгийн алслагдмал байдлыг арилгаж, зах зээл, тээвэр, холбоо харилцаа, хамтын ажиллагааг илvv єргєн хvрээнд явуулах боломжийг нээх тєдийгvй улс орон, хот, бvсийг “соёл урлагийн тєв“ болгон хєгжvvлж, аялал жуулчлалын урсгалыг татаж, жуулчлалын шинэ маршрут бий болгох боломжтой юм.

Гэхдээ нєгєє талаас дэлхий нийтийг хамарсан арилжааны сvлжээ, зар сурталчилгаа, интернэт, технологийн эрс хурдтай хєгжил нь шинэ залуу vеийнхнийг илvvтэй зонхилон хамарч байгаа тул бvтээлч эдийн засаг тухайн улс vндэстний єв уламжлал, соёлын євєрмєц онцлогийг хадгалан хамгаалах, уламжлуулан хєгжvvлэхэд сєргєєр нєлєєлж байна гэж vздэг.

Ийм учраас 2005 онд ЮНЕСКО-гоос “Соёлын олон ургальч байдлыг дэмжин хамгаалах конвенци”-ийг баталсан бєгєєд энэ конвенцийн 2-р зvйлд “Аливаа улс орон єєрийн газар нутаг дээрх соёлын олон ургальч байдал, євєрмєц онцлогийг дэмжин хамгаалах бодлого баримталж, арга хэмжээ авах онц бvрэн эрхтэй” гэж заажээ. Аливаа улс орны соёлын єв уламжлалыг хадгалан хамгаалах, соёлын євєрмєц онцлог, улс vндэстнvvдийн соёлын олон ургальч байдлыг хадгалан хамгаалахад чиглэсэн энэ конвенцид 2008 оны байдлаар 90 гаруй орон нэгдээд буй байна.

Монгол улсын тухайд соёл урлагийн хувь хvн, нийгэм эдийн засгийн хєгжилд оруулах хувь нэмэр, ач холбогдлын талаарх ойлголт бvрэн тєлєвшєєгvй, тєрєєс дэмжин хєгжvvлэх бодлого, дэмжлэг хомс, олон нийтийн соёлын хэрэгцээ vнэлэмжийн тvвшин доогуур, бvтээлч vйлдвэрлэлийн салбар дєнгєж хєгжиж эхэлж байгаа учир энэ салбарыг хєгжvvлэх талаар тєрийн бодлого зайлшгvй шаардлагатай байна.

Нэгэнт дэлхийг хамарсан бvтээлч vйлдвэрлэлийн хурдацтай хєгжил, бvтээгдэхvvн ба бvтээлч vйлчилгээний хэрэглэгч болсон монголчуудын хувьд зєвхєн хэрэглэгч, худалдан авагч байх нь гадны соёл хэрэглээнд автах, єєрсдийн соёл єв уламжлалаас холдон хєндийрєх эрсдлийг авчирч болзошгvй.  

Иймд бvтээлч vйлдвэрлэлийг эдийн засгийн томоохон салбар хєгжvvлэх нь нэгэнт зайлбаргvй хєгжлийн чиг хандлага болж буй єнєє vед тєрєєс vндэсний соёлын онцлогийг агуулсан євєрмєц бvтээлч vйлдвэрлэлийг хєгжvvлэх, олон улсын тvвшинд дэмжин сурталчлах агуулга бvхий бvтээлч vйлдвэрлэлийг хєгжvvлэх бодлого боловсруулан баримтлах, мєн олон нийт, уран бvтээлчдэд соёл урлагийн єнєєгийн чиг хандлага, бvтээлч vйлдвэрлэлийн талаарх ойлголтыг тєлєвшvvлэх, урлагийн боловсролыг дэмжин хєгжvvлэх, чадварлаг боловсон хvчнийг бэлтгэх, уран бvтээлчдийн идэвхи санаачлагыг дэмжих, туурвисан бvтээлээ толилуулах, борлуулах болон зах зээлийн эдийн засгийн нєхцєлд тогтвортой vйл ажиллагаа явуулах боломжийг дэмжих зэрэг олон асуудлуудыг дэс дараатай авч хэрэгжvvлэх нь чухал болоод байна.

 



© Copyright 2003-2009. ACM
® All rights reserved. This site was developed and designed by OnlineMongolia.



Contact us

Tel: 976-11-319017
Fax 976-11-319015
E-mail: artscouncil@magicnet.mn